СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-26

Нүүрээ битүү шивдэг Атаял овгийн сүүлчийн хүн

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Яют Кисвас бол Тайваньд оршин тогтнож байсан Атаял овгийн сүүлчийн амьд үлдсэн хүн. Энэ овгийнхон насаа тодорхойлж, овгийн гишүүн гэдгээ нотлохын тулд нүүрний арьсаа битүү шивдэг байжээ. Яют Кисвасыг найман настай байхад нь нүүрэн дээр нь шивээс хийж овгийн гишүүн болохыг нь бататгасан байна. Настан хүүхэд үеийнхээ дурсамжаас ийн хуваалцжээ.

Яют Кисвас: “Би нүүрэндээ шивээс хийлгэчихээд толинд хараад өөрийгөө таниагүй. Шивээс хийлгэдэг тэр өдөр их олон хүн намайг дараад барьж байсан. Зарим нь үс толгойг маань, зарим нь гар хөлийг маань хөдөлгөөнгүй барьсан. Нэг хүн хүзүүн дээр минь салаа мод тавьж байсныг санадаг. Нүүрээр дүүрэн урссан цусыг хусч аваад шархан дээр минь үнс асгачихсан. Бүтэн өдөр үргэлжилсэн тэр үйл явдал намайг ямар их өвтгөж байсныг төсөөлөх аргагүй. Манай овгийнхон нүүрээ шивүүлээгүй хүмүүс таалал төгсөөд солонгоор алхаж диваажинд хүрч чаддаггүй гэж үздэг. Би энэ овгийн сүүлчийн бахархал хэдий ч үр хүүхдүүд, ач зээ нартаа тэр их өвдөлтийг мэдрүүлэхийг хүсэхгүй байна.”

Нүүрээ битүү шивсэнээр овог аймгаасаа зугтах аргагүй болдог байж. Ингэж шивүүлсэн нүүр эдгэх гэж сар болдог. Тухайн үед Тайванийг колончилж байсан Японы Засгийн газар энэ уламжлалыг харгис хэрцгийлэл гэж үзэн таслан зогсоохыг оролдож байжээ. Одоо энэ ёслол, тэмдэг ор мөргүй алга болсон ч Атаял овгийн сүүлчийн бэлгэ тэмдэг нь Яют настан юм.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.