Өнөөдөр дэлхий нийтийн цахим орчинд хамгийн их ТРЭНД болсон LIVE бол Орос орны агуу их ялалтын 74 жилийн ойн Ялалтын парад байлаа
1945 оны тавдугаар сарын 9-нд Германчууд бууж өгснөөр Дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхэн өдөр юм. ОХУ жил бүрийн энэ өдөр цэргийн жагсаал хийж батлан хамгаалах, цэрэг арми, зэвсэгт хүчний суу алдрыг мандуулан хүчин чадлаа гайхуулан дэлхийн нийтийн анхаарлыг татсаар ирсэн уламжлалтай.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
1. Ялалтын баярын 70 жилийн ойн жагсаалаас хойш дөрөв дэх жилдээ дарааллан Батлан Хамгаалах яамны харьяа Цэргийн их сургуулийн эмэгтэй сонсогчид Улаан талбайд жагслаа. Үүгээр зогсохгүй анх удаа эмэгтэй хүндэт харуулууд баярын жагсаалд оролцсон юм.
2. Цэргийн жагсаалын үеэр анхаарал татсан өөр нэг зүйл бол Аурус Сенат тоноглосон лимузин машиныг жагсаалын командлагч болон Батлан хамгаалахын сайд унаж танилцууллаа.
3. Таван жилд анх удаа гадны зочид төлөөлөгчдийг хүндэт зочноор уриагүй хэмээн эх сурвалжууд дурдсан байна.
4. Оросын 144 сая гаруй ард түмний тэн хагас нь баярын жагсаалд оролцсон гэсэн судалгаа гарчээ. ОХУ-ын томоохон 29 хотод нэгэн зэрэг ялалтын баярын жагсаал болсон аж.
5. Урьдчилсан байдлаар 13,000 цэрэг, 132 зэвсэг техник, 74 онгоц өнөөдрийн жагсаалд оролцоно гэж мэдээлсэн ч бэлтгэл ажлын үеэр 17,600 цэрэг, зэвсэгт хүчний 190 гаруй техник, Үндэсний харуул, Дотоод хэргийн яамны 3,800 бие бүрэлдэхүүн оролцжээ.