СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хосууд дотно харьцаанд орох нь багасчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хосууд дотно харьцаанд орох нь хорин жилийн өмнөх үеэс харьцангуй багассан гэжээ. Харин эсрэгээрээ тогтмол дотно харьцаатай байхыг хүсдэг ганц бие хүмүүсийн тоо нэмэгдсэн тухай судалгаагаар нотолсон байна.

Тодруулбал гэр бүл болсон, хамт амьдардаг, албан ёсоор үерхдэг хосууд болон 25-аас дээш насныхан дэр нийлүүлэх тохиолдол буурсан аж. Эсрэгээрээ Их Британийн ганц бие эмэгтэйчүүдийн тэн хагасаас илүү нь болон эрчүүдийн 2/3 нь дотно харьцаанд орохыг илүү их хүсэх болсон гэжээ.

2012 онд хийсэн судалгаагаар ганц бие эрчүүдийн 43 хувь нь сарын дотор дотно харьцаанд ороогүй гэж хариулж байсан бол 1991 онд 50,3 хувь байжээ. 2001 онд таван хүн тутмын нэг нь өмнөх сард 10 болон түүнээс дээш удаа дэр нийлүүлсэн байсан бол 2012 онд зургаан хүн тутмын нэг болон түүнээс ч цөөн хүн өмнөх сард 10 болон түүнээс дээш удаа дотно харьцаанд орсон гэж хариулжээ.

2017 оны судалгаагаар Америкийн насанд хүрэгчид өмнөх жилд ес болон түүнээс цөөн удаа дотно харьцаанд орсон тохиолдол байсан тухай судалгааг нийтэлж байжээ.

 

 

Хосууд 20 жилийн өмнөхөөс бага дэр нийлүүлэх болсон нь чухам юунаас үүдэлтэйг хэлж мэдэхгүй ч хэт хожуу гэр бүл болж хүүхэд төрүүлж байгаагаас үүдэн ядрах, бие физилогийн хувьд идэвхгүй болдогтой холбоотой байж магадгүй. Гэвч

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.