СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цуст дайны хохирогч хүү шинэ хөлтэйгээ бүжиглэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Афганистан улсад Засгийн газрын цэргүүд, Талибчуудын мөргөлдөөний улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон олон арван мянган гэм зэмгүй ард иргэдийн нэг нь Ахмад Рахман хүү юм. Тэр найман сартай байхдаа зэвсэгт мөргөлдөөний хохирогч болж нэг хөлөө буудуулан хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Кабул дахь Улаан загалмайн нийгэмлэгийн Олон улсын хороон дээр шинэ хиймэл хөл дээрээ бүжиглэж буй Рахман хүүгийн бичлэг дэлхий даяар тархаж олон мянган хүний хайр хүндлэлийг хүлээж байна. Энэ бол Рахманы дөрөв дэх хиймэл хөл юм. Учир нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Рахманы бие өсч том болж байна.

 

 

Афганистан улсад 178,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдсэнээс 46,100 нь гар хөлийнхөө аль нэгийг алдсан тахир дутуу иргэд юм. 40 гаруй жил үргэлжилсэн дайны хөлд нийт сая гаруй иргэн өртөж гэмтэж бэртэн, хөгжлийн бэрхшээлтэй болж үлджээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.