СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-26

Та гэрлэлтээ 80 жил хадгалж чадах уу?

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Масао Мацумото болон Мияко Мацумото нарын нас нийлээд 208. Тэднийг хамгийн олон жил хамт амьдарсан хос гэж Геннисийн номд бүртгэжээ. Гайхамшигтай биш гэж үү?

Орчин үед гэрлэлт гэдэг тийм ч амар зүйл биш болжээ. Гэр бүл салалт нэмэгдэж, ганц бие, өрх толгойлсон эцэг, эхчүүд олон болсныг хол ойрын олон жишээнээс мэднэ. Гэхдээ бид гэр бүлээ бат бөх хадгалж үлдэхийн тулд Геннисийн номд бичигдсэн настнуудаас үлгэр жишээ авч болно шүү дээ.

Ноён Масао 108, хатагтай Мияко 100 насыг насалжээ. Тэд 1937 онд гэрлэсэн боловч хэн хэн нь хөрөнгө мөнгөгүй байсан тул хуримын ёслол хийгээгүй гэнэ. Масао Дэлхийн хоёрдугаар дайнд мордож, амьд эргэж ирсэн баатруудын нэг. Тэд 80 жилийн хамтын амьдралдаа таван охин, 13 зээ, 25 гучтай болжээ. Мияко “Энэ удаан хугацаанд хамтын амьдралаа авч үлдсэн гол зүйл бол миний тэсвэр тэвчээр, хүлээцтэй байдал байсан” гэжээ.

Эх сурвалж: www.bbc.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.