Өнөөдөр өглөө 09.00 цагт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар “Үлэмж органик” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүнс хөдөө аж ахуйн яамнаас сүү цагаан идээний үйлдвэрлэл эрхлэгчдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг нь сонсох, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх салбар чиглэлээ тодорхойлох зорилгоор энэхүү танилцах ажлыг хийж буй гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлсэн юм.
“Органик хүнс” ХХК нь 1992 онд байгуулагдсан бөгөөд жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр өнөөдрийн төвшинд хүрчээ. Тус компани өөрсдийн фермд өсгөж үржүүлсэн 200 үхэртэй бөгөөд саалийн бүх үнээнүүд нь гурван үеийн пасппорт гэдгийг хэлж байлаа. Нэг үнээнээс хоногт 18 литр сүү сааж, хоногт 1500 литр сүүг, жилд 450 мянган литр сүүг боловсруулдаг байна.
Тус компани ямарч химийн бордоогоор бордоогүй эрүүл хөрсөнд тарьж ургуулсан тэжээлийн ургамлаар үнээнүүдээ тэжээж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь Монголын зах зээлд төдийгүй ОХУ, БНХАУ-ын зах зээлд борлогдох үндэс болсон байна.
БНХАУ-д болсон олон улсын үзэсгэлэн худалдаанд Органик хүнс ХХК өөрийн нэрийг бүтээгдэхүүнүүдээ аваачиж танилцуулсан нь Хятадуудад маш их таалагдаж, БНХАУ-ын зах зээлд тэр дундаа Манжуурт худалдан борлуулах эхний хэлэлцээрүүдийг хийжээ.
Органик хүнс ХХК-ийн зөөхий, тараг, хайлмаг, цөцгий зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад 120 гаруй сүлжээ дэлгүүрүүдээр худалдан борлуулагдаж байгаа аж.
Хоёр дугаар хэсэг
Гурав дугаар хэсэг
Дөрөв дүгээр хэсэг
Тав дугаар хэсэг