СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-09

Нэг нарс модыг уулнаас авчирч, суулгахад 380 мянган төгрөг болдог

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Үүрийнтуяа

Уулын модыг хотод авчирч тарьж, ургуулж, үгүй хийж байгаа гэсэн асуудлаар байгаль, экологийн мэргэжилтэй иргэдийн төлөөлөл болон “Улаанбаатар нэгтгэл”-ийн дарга асан Д.Энхсайхан мэдээлэл хийлээ. Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны төлөөлөл болон ойн аж ахуйн мэргэжилтэн хотын ногоон байгууламжийн асуудлаар мэдээлэл хийв. Уулын модыг авчирч, ургуулж байгаа талаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Уулнаас авчирч бас ургуулж, үрслүүлж тарьж байгаа мод нийслэлд бий. Үүнд анзаарах ёстой олон асуудал бий. Мод авчирч байна уу, авчирч байгаа. Мод үхэж байна уу, үхэж байгаа, үр дүнгүй зардал гаргаж байгаа. Мод авчраад суулгадаг эргэн тойронд нь хог бөөгнөрдөг, усалж, арчилж тордоогүйгээс хоёр жилийн дараа үхдэг. Үр өгөөжгүй энэ ажлыг цаашид үргэлжлүүлэхгүй. Модыг авчраад үнэхээр ургуулж чадаж байвал тухайн газрууд түүнийгээ нотол. Хэдэн мод суулгасан, хэд нь үхсэн, хэд нь цаашид ургах боломжтой гэдгийг нотлох хэрэгтэй. Уул нь ч модгүй, хот нь ч модгүй болж болохгүй. Ийм байдлаар арга нөхцөөж болохгүй, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч байгаа. Энэ асуудал уялдаа холбоогүй байдлаас үүсч байна” гэсэн юм. Дээр дурдсан төлөөллүүдийн мэдээллийг тоймлон хүргэе.

“Улаанбаатар нэгтгэл”-ын дарга асан Д.Энхсайхан:

УУЛНААС АВЧИРСАН СУУЛГАЦЫН УРГАЛТ 15 ХУВЬТАЙ БАЙДАГ

-Уулнаас нарс модыг авчирч тарихын эсрэг байр суурьтай байгаа. . Дэлхийн улс орнууд нарс модыг үржүүлгийн талбайд үржүүлж, бойжуулгын талбайд шилжүүлж суулгаад, тэндээсээ нийтийн эзэмшлийн зам талбайд суулгадаг. Маш цөөн тохиолдолд уулнаас авчирч суулгадаг бөгөөд ургалт нь 15-20 хувьтай байдаг. Тиймээс Улаанбаатар хотод тарих модны сонголтыг зөв хийх, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах үүднээс уулнаас мод авчирч булшилдгийг зогсоогооч. Энэ шийдвэрээ эргэж хараач гэж хотын удирдлагаас гуйж байна. Хотод тарих модны сонголт олон байна. Тухайлбал, хайлаас, шар хуайс, агч, голт бор, монос, үрэл, долоогоно гээд олон төрлийн мод байсаар байхад заавал эрсдэлтэй нарсыг суулгаж байгааг гайхаж байна. Нэг ширхэг нарс модыг уулнаас тээвэрлэж, хотын гудамжинд суулгахад 380 мянган төгрөг зарцуулдаг. Эргээд арчилгаа их шаарддаг, өртөг ихтэй мод юм. 

Хотын Тохижолт, ногоон байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Сүхбат:

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 98 ГА ТАЛБАЙГ АРЧЛАХАД 20 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

-. Үүнийг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн өнгөрсөн жилийн зөвлөмж болон энэ жилийн Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөгөөр хаана, ямар төрлийн мод, бут тарихыг заасан байгаа. Монгол оронд нутагших боломжтой 150 гаруй зүйлийн мод, бут байгаа.

. Жижиг мод үргүй зардал ихтэй учраас жишиг стандартын дагуу өндөр мод сонгож авдаг. Ойн аж ахуйн мэргэжилтнүүд тухайн модыг хэдэн настайгаас үл хамааран шилжүүлж суулгадаг чадвартай байх ёстой. Өндөрөөс нь хамаарахгүй суулгах технологитой байх ёстой. Эх үүсвэр нь мод үржүүлгийн газар уу, шилжүүлж суулгаж байгаа юу гэдгээс үл хамаарна. Хотод тарьж байгаа моднууд шилжүүлэн суулгагдаж байгаа. Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоосон байдаг. Энэ жил 30 гаруй мянган га газарт цэвэрлэгээний огтлолт хийж байгаа.

Үүнийг тоон үзүүлэлтээр авч үзвэл, нэг га-д 3000 мод байдаг гэж бодвол 90 гаруй сая мод устгагдахаар байгаа. Хотын хэмжээнд одоо байгаа нийтийн эзэмшлийн 98 га талбайг арчлахын тулд 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай байдаг. 2030 оны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хотын ногоон байгууламжийг төлөвлөхөд найман их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Жилд зөвхөн арчилгааны ажилд хэрэглэгдэж байгаа төсвийн гуравны нэг нь л ногоон байгууламжид зарцуулагддаг. Батлагдсан төсвийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна хүний нөөц, техник, арчилгаа, усалгаа бордоо зэргийг цогцоор нь үр ашигтайгаар зарцуулж, өгөөжтэй байлгахын тулд ажиллаж байна. 

Биологийн ухааны доктор Б.Чимэд:

НАРС НАСЖИЛТ БАГАТАЙ МОД БИШ

-Бохирдолтой тэмцэх үндсэн аргын нэг нь мод тарих юм. Улаанбаатар хотод 2016 оноос хойш дөрвөн метр 50 см-ээс дээш өндөртэй буюу том нарс мод 8095-ийг тарьж суулгасан. Нарс модыг тухайн орон нутагтай тохиролцсоны үндсэн дээр Бугант, Сэлэнгэ, Хүдэр зэрэгт тарьж, ойжуулсан модноос сийрэгжүүлэх зориулалтаар буюу тайрч хаях ёстой моднуудыг авдаг. Модны үндэсийг 5-6 хүн ч даадаггүй учраас заавал техник хэрэгслээр авч, тээврийн зардал багтсаны үндсэн дээр 380 мянган төгрөгөөр нэг модыг авчирдаг. . Одоогоос 11 жилийн өмнө хотын захиргааны урд 33 ширхэг нарс мод тарьсан. Үүнээс нэг нь л үхсэн бусад нь өнгө зүстэйгээ байж байгаа. Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд тарьсан нарс моднууд хүртэл долоо дахь жилдээ ургасаар байна. Нарс бол насжилт багатай мод биш. Хотод тарьсан нарс модны ургалт 15-20 хувь бус, 95-98 хувьтай байгаа гэв.

Дашрамд дурдахад, Барилгачдын талбайд уламжлал болгон зохион байгуулагддаг мод, бутны үзэсгэлэн худалдаа энэ өдрүүдэд болж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцогч нь сарын хугацаанд дунджаар 138 мянган төгрөгийн түрээсийг хүлэмж, машины зогсоол, ариун цэврийн өрөө ашигласны болон хогний төлбөр зэрэгт төлдөг байна. Үзэсгэлэнд оролцогч, экологич Д.Баттуяа “. Энэ үзэсгэлэнд 11 дэх жилдээ оролцоход ахмад настан голцуу ирж худалдан авалт хийдэг хэвээрэй. Ганц, хоёроор нь суулгацаа худалдаалдаг учраас суулгац их үлддэг. Зээл авах гэхэд мод, бутыг маань хөрөнгө гэж үздэггүй. Тэглээ гээд хотын ногоон байгууламжид жирийн иргэн, аж ахуйн нэгжийн тариалдаг суулгацыг ашигладаггүй” гэсэн юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.