СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-09

Монголчуудын цалин дэлхийн дунджаас 3.5 дахин бага

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа олон орны хүмүүсийн харилцан адилгүй орлого, цалин хөлсийн дунджийг яаж мэдэх вэ. Энэ ээдрээтэй асуултад НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүд хариулах гэж оролдож үзжээ. Тус байгууллага 72 орны хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг жагсааж байгаад дэлхийн дунджийг бодож гаргасан байна.

Энд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай том гүрнүүдээс эхлээд амьжиргааны түвшнээрээ дэлхийд тэргүүлдэг Скандинав, зүүн Азийн ядуу буурай орнууд гээд баянаасаа ядуу хүртэл 70 гаруй улсыг эрэмбэлсэн байна. Ийнхүү ихээс нь бага хүртэл жагсаасан мэдээлэл дундаас дэлхий нийтийн дундаж цалин хөлсийг бодоход 1480 ам.доллар гэдэг тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, ажил хийдэг хүний цалингийн дундаж жишиг бол 1500 орчим ам.доллар байх нь. Үүнийг бүтэн жилээр тооцвол 18 мянган ам.доллар болно. Хэрэв жирийн ажилчин хүн сард 1480 ам.долларын цалин авдаг бол амьдралаа боломжийн хэмжээнд аваад явах нь мэдээж. Тэгвэл жирийн ажилчны нэг сарын цалин ийм өндөр байхад яагаад дэлхий даяар ядуурал буурахгүй, хүн амын 30 гаруй хувь нь хоёр ам.доллар хүрэхгүй мөнгөөр амь зогоож байна вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Харамсалтай нь, үүнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүд бүрэн дүүрэн тайлбар хийж чадахгүй байна. Учир нь, дэлхийн дундаж цалинг төгс төгөлдөр тооцон гаргах боломжгүй ажээ. Жишээлбэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн харилцан адилгүй орлогыг нарийн тооцох аргагүй юм. Гэтэл хөгжиж буй орнуудын хувьд хүн амын дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Тухайлбал, Зүүн Азийн орнуудын хувьд ажил хийдэг хүмүүсийн 25 хувь нь л тогтмол цалин авдаг байна. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын хувьд хувиараа хөдөлмөр эрхлэх явдал маш бага, ажил хийдэг нийт хүний 90 хувь нь тогтмол цалин орлоготой байдаг юм.

Ийм харьцангуй нөхцөлд дэлхийн дундаж цалингийн хэмжээг үнэн зөв тогтоох аргагүй. Хэдийгээр олон улсын цалингийн дундаж жишиг ийнхүү эргэлзээ төрүүлж байгаа боловч бусад улс орны цалин хөлсний хэмжээтэй өөрийн орныхыг харьцуулан харах боломжийг энэ жагсаалт олгож буй юм. Тухайлбал, жагсаалтыг тэргүүлсэн Люксембургт дундаж цалин 4089 ам.доллар байхад хамгийн сүүлд бичигдсэн Тажикстанд 227 ам.доллар байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Люксембургт ажил хөдөлмөр эрхэлдэг хүн тажикстануудаас даруй 18 дахин өндөр цалин авдаг байна. Энэ мэтчилэн таны авдаг цалин дэлхийн жишгийн хаана нь явааг эндээс харж харьцуулж болох нь.

гэсэн үг. Харин дэлхийн хамгийн өндөр цалинтай орнуудын нэг Люксембургтэй харьцуулвал ес, монголчуудын мөрөөдөл болсон Америктай харьцуулбал долоо дахин бага юм. Тэгвэл манайхны олноороо очиж ажилладаг . Харин жагсаалтад манайхтай харьцангуй ойролцоо бичигдсэн орнуудтай харьцуулвал, монголчууд Хятадын дундаж ажилчнаас 200 гаруй ам.доллараар бага, Энэтхэгийн цалин хөлс багатай ажилчнаас 100 орчим ам.доллараар илүү цалинждаг ажээ. Цалин татвар шууд хамааралтай. Дэлхийн олон оронд орлогоос нь хамаарч татвар авдаг.

Монгол Улсын Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулсны дотор найман нэр төрлийн татварыг нэмэх, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах зэрэг заалтууд багтсан билээ. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварыг өсгөсөн бөгөөд ингэхдээ сарын 2.5 саяас дээш төгрөгийн цалин авдаг бол 25 хувийн ХХОАТ ногдуулахаар болсон юм. Тэгэхээр дөрвөн сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө. Гадны ихэнх улс оронд “Олсныхоо хэрээр төл” гэсэн татварын бодлого баримталдаг. Энэ нь олсон мөнгөө бүгдийг татварт өг гэсэн санаа биш. Харин хэр их орлого олдгоосоо шалтгаалж татварын хувь ялгаатай байдаг гэсэн үг юм. Тухайлбал, ихэнх оронд заасан түвшингээс бага цалин орлоготой хувь хүнд хувь хүний орлогын албан татвар 0-0.5 хувь байдаг. Жишээ болгож хэд хэдэн орны жишгийг дурдъя.

БНХАУ

Манай урд хөрш БНХАУ-ын төсвийн нийт орлогын ихэнхи хувийг татвар бүрдүүлдэг. Түүнчлэн макро-эдийн засгийн бодлогын гол бүрдүүлэгч төдийгүй Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд нөлөө үзүүлэгч хүчин зүйл юм. Хятад Улс 1994 оны татварын хуулийн шинэчлэлээр хуучны социалист эдийн засгаас орчин үеийн зах зээлд нийцсэн бодлого баримтлах болсон. Үүний дүнд 2012 онд 11.1 их наяд юань буюу 1.8 их наяд ам.долларын албан татвар авч байсан нь 2013 он 9.8 хувиар өссөн байдаг. БНХАУ нь бусад хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад бага цалинтай улсын тоонд ордог. Тэр хэрээрээ хувь хүний орлогын албан татварт харьцангуй уян хатан бодлого барьдаг байна. 4500-9000 (1.6-3.3 сая)мянган юанийн орлоготой бол хувь хүний орлогын албан татвар 20 хувь хүртэлх, 9000-35 мянган юанийн орлоготой бол 25 хувь, 3555 мянган юанийн орлоготой бол 30 хувийн татвар ноогдуулдаг байна. 

АНУ

АНУ бол түүхэн эдийн засгийн “Их Хямрал”-ыг мэдэрсэн улс билээ. АНУ-д маш олон хямрал нүүрлэж байсан. Гэхдээ 1929 оны аравдугаар сарын 29-ний хямрал хамгийн удаан буюу бараг 26 жил үргэлжилсэн хэмээн үздэг. Үнэт цаасны наймаачид хувьцааны ханшийг хөөсрүүлэн өсгөж тоглох болсныг хямралын өрнөл байсан гэж үзэж болно.Улмаар хувьцааны үнэ гэнэт унаж, хөрөнгийн биржүүд нээгдмэгцээ хаалгаа барьж, хямрал жинхэнэ утгаараа гамшиг болж хувирчээ.

Ингэснээр ажилгүйдэл, ядуурал, орон гэргүй хүмүүс гэх мэт асуудлууд ар араасаа хөврөх болж, АНУ эдийн засгийн хувьд сүйрлийн хэмжээнд хүрсэн гэхэд болно. Хямралыг давахын тулд америкчууд юуны түрүүнд орон гэргүй хүмүүсийг орон сууцжуулсан нь нүдээ олсон ажил болов. Ингэснээр нийгмийн хямралыг зогсоож чадсан юм. Түүнчлэн хямралын үе дайны үетэй давхцаж байсан тул өөрсдөө зэр зэвсэг, техник хийсэн нь экспортод эерэгээр нөлөөлж ажилгүйдэл гэх хамгийн том хүчин зүйлсийг шийдэх гарц болжээ. Дайны дараа ч мөн төрөөс хөрөнгө оруулалтын ажлуудад гол анхаарлаа хандуулж, нефть болон хөлөг онгоц босгох салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжиж ажлын байр бий болгож байжээ. Эдийн засаг хямарсан үед татвар нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын хүүг нэмэх, хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих гэх зэрэг хэд хэдэн аргачлал бий.

Гэвч татвар нэмэх нь төдийлөн оновчтой арга биш тухай сүүлийн үед АНУын эдийн засгийн судлаачид анхааруулж, зөвлөх болсон байна. Ялангуяа, хөгжиж буй, буурай эдийн засагтай улсад орлогын албан татварыг нэмэх нь иргэдийн нуруунд хүнд ачаа болохоос цаашгүй байдаг. Татвар нэмэгдүүлж, гар дээр ирэх мөнгийг багасгаснаар хүнд суртал, авлигыг дэмждэг талаар “The Guardian” сонинд гарсан нийтлэлд дурджээ. Тус нийтлэлд “Улс төрчид татвар нэмэгдүүлснээр төсвийг нэмэгдүүлдэг гэж үздэг нь худлаа юм. Үнэн хэрэгтээ орлогын татвар нь орлого зарлагын хоорондох зайг нөхөхөөс хэтрэхгүй зүйл” гэсэн байна. Тухайлбал, ААН жилд 50 мянган ам.долларын орлоготой бол 15 хувь, 50-70 мянган ам.доллар бол 25 хувь, 75-100 мянган ам.доллар бол 34 хувь, түүнээс дээш бол 35 хувийн орлогын албан татвар төлдөг. 

ИХ БРИТАНИ

Их Британийн Засгийн газар татвар төлөгчиддөө, ялангуяа бизнес эрхлэгчдэд хөнгөн шаардлага тавьдаг. Тухайлбал, Аж ахуйн нэгжүүд бусад бүх татвар төлөгчдийн адил үүрэг хүлээнэ. Тус улсын татварын хуулийн дагуу 15 мянган фунт стерлингээс бага орлоготой аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгө, үйл ажиллагааныхаа талаар тодорхой тайлагнахгүйгээр татварын энгийн баримтыг бөглөх эрхтэй. Мөн татварын жилийн өр нь 500 фунтаас бага бол урьдчилгаа төлбөрөөс чөлөөлөгдөнө. Түүнчлэн компьютер, харилцаа холбооны орчин үеийн хэрэгсэл, програм хангамж зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн авсан байгууллагуудад татварын онцгой хөнгөлөлт хэсэгчлэн үзүүлдэг байна. Ийнхүү татварын хөнгөлөлт, урамшууллыг үзүүлдэг гол шалтгаан нь хөрөнгө оруулалтыг нэмэх зорилготой байдаг.

Эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн өндөр татвартай орнуудын тоонд Бельги 54, Герман 49, Унгар 48, Австри 47, Франц 48, Швед 42 хувийн татвар авдгаараа тэргүүлжээ. Гэхдээ эдгээр орнуудын цалингийн доод хэмжээ хамгийн багадаа 1200 ам.доллараас эхэлдэг. Тухайлбал ХБНГУ 1650 ам.доллар, Франц 1630 ам.доллар, Бельги 1500 ам.доллар, Австри 2300 ам.доллар байх жишээтэй. Харин дундаж хүн амын орлогын татвартай орны тоонд Польш 35, Их Британи 30, Ирланд 27.1, Швейцарь 21, АНУ 31, Австрали 28, БНСУ 22, Мексик 20 хувийн татвартайгаар багтаж байна. Он гарсаар манайх хувь хүний орлогын албан татвараа нэмж, орлогоос нь хамаарч 25 хүртэлх хувийн татвар авах болсон. Тэгэхээр манай улс дундаж татвартай орнуудын тоонд багтаж буй юм. Тэгвэл дундаж татвартай орнууд болох Польш 459 ам.доллар, Австрали 2380 ам.доллар, АНУ 1296 ам.доллар, Мексик 404 ам.доллар, БНСУ-ын цагийн ажлын хөлс хамгийн багадаа 6470 вон өдөрт найман цаг сард 28 хоног гэж үзвэл сардаа 1.5 сая вонийн цалингийн доод хэмжээтэй. Харин манай улсын цалингийн доод хэмжээ 99 ам.доллар, тэгэхээр манай улс дундаж татвартай ч бага цалинтай орны тоонд багтаж буй юм.

Эх сурвалж:

http://taxsummaries.pwc.com/ID/Peoples-Republic-of-China-Individual-Taxes-on-personal-income

https://www.weforum.org/ agenda/2017/07/countries-wherepeople-pay-most-tax/

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.