СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Ангар: Монголын ТОП-100 компанийн төлөөлөл 1200 ажлын байрандаа таныг хайж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

"Шинэ боломжийг хамтдаа нээцгээе” уриатай “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармаг энэ сарын 17, 18-нд “Blue Sky Tower”-ийн гуравдугаар давхарт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагч ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Ангартай ярилцлаа.

-“JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармагт хэдэн компани оролцох вэ?

.  Үзэсгэлэнгийн үеэр ярилцлагын гурван өрөө бэлдсэн бөгөөд зарим ажлын байрны ярилцлагыг шууд хийн тэр өдөртөө ажлын байртай болох боломж бий. “JOB EXPO-2019” үзэсгэлэнд их, дээд сургууль төгссөн залуус, ажил хайж байгаа иргэд, ажлын байрны нөхцөлөө сайжруулахаар сонирхож байгаа хүмүүс ирж болно.

Үзэсгэлэнгийн үеэр ярилцлагын гурван өрөө бэлдсэн бөгөөд зарим ажлын байрны ярилцлагыг шууд хийн тэр өдөртөө ажлын байртай болох боломж бий

-Бусад ажлын байрны үзэсгэлэнгээс ямар давуу талтай вэ?

- ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооноос анх удаа зохион байгуулж байгаа ч цаашид жил бүр уг арга хэмжээг зохион байгуулах болно. Монголын ТОП-100 компанийн төлөөлөл болсон 30 гаруй компани оролцохоос гадна Японы шилдэг гурван компани ажлын байрандаа монгол залуусыг ажиллахыг урьж буйгаараа онцлог. . Ажил хайж байгаа хүмүүс хэрхэн өөрийгөө илэрхийлэхээ мэддэггүй. Жилийн өмнө  Хас банканд ажилд орохоор өргөдөл өгсөн бол дахин энэ компани намайг ажилд авахгүй юм байна гэсэн бодолтой байдаг. Харин ч . Энэ бүх боломжийг “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармаг олгож байгаа юм.

-Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 1200 ажлын байрандаа ажил олгогч хайж байгаа гэсэн. Компаниудын хувьд ямар мэргэжилтэнг ажилд авах хүсэлтэй байна вэ?

Монголын ТОП-100 компанийн төлөөлөл болсон 30 гаруй компани оролцохоос гадна Японы шилдэг гурван компани ажлын байрандаа монгол залуусыг ажиллахыг урьж буйгаараа онцлог

-Инженер болон менежментийн чиглэлийн ажлын байр эрэлттэй байгаа. Тун удахгүй . Одоогоор банк, үүрэн холбооны компаниуд, “Шунхлай” ХХК, “Таванбогд” ХХК, “АПУ” ХХК болон уул уурхайн томоохон компаниуд өөрсдийн ажлын байраа танилцуулахаар болсон. Иргэд та бүхэн ажил хайж байгаа, төгсөх дамжааны оюутан залууст энэ сарын 17, 18-нд “Blue Sky Tower”-ийн гуравдугаар давхарт болох “JOB EXPO-2019” ажлын байрны үзэсгэлэн яармагт хүрэлцэн очихыг уриалж өгнө үү хэмээн хүсэж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.