Олон улсын цахим хөрөнгийн томоохон биржүүдийн нэг Binance –аас хакерчид 41 сая ам.долларын биткойн хулгайлсан тухай Reuters мэдээлэв. Үүнийг орчин цагийн цахим хулгайн томоохон гэмт хэргүүдийн нэг хэмээн хөрөнгийн биржээс мэдэгджээ.
Хакерчид вирус тараах, хувийн хаяг руу нэвтрэх зэрэг олон төрлийн аргаар 7,000 ширхэг биткойн хулгайлсан байна. Binance компанийн гүйцэтгэх захирал Жао Чанпенгийн хэлснээр их хэмжээний цахим мөнгө хулгайд алдсан ч хэрэглэгчийн санд ямар нэг өөрчлөлт ороогүй гэжээ. Учир нь компанийн эрсдлийн сангаас хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой юм байна.
Хулгай гарсан тухай мэдээлэл гарсан даруйд Азийн зах зээлд биткойны үнэ 4,2 хувиар буурсан байна. Цахим хөрөнгийн бирж төд удалгүй алдагдлыг эргэн нөхсөн тухай мэдээлжээ. Аюулгүй байдлын үүднээс Binance дээрх хуримтлал болон эргүүлэн татах, гүйлгээ хийх үйлдлүүдийг түр зогсоожээ.
Өнгөрсөн жил цахим гэмт хэрэгтнүүд 950 сая ам.долларын цахим мөнгө хулгайлсан тохиолбол бий. Мөн Япон, Өмнөд Солонгос улсуудад гарсан хулгайн гэмт хэргийн 58 хувь нь хөрөнгийн биржтэй холбоотой байжээ.
Эх сурвалж: www.reuters.com