СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг Засгийн газарт чиглэл болгох тухай саналыг хэлэлцлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн бөгөөд харин гишүүдийн саналыг нэмж тусган, өөрчилж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тул тэдний эрхийг хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгох санал дэмжигдсэн.

Хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “. Гэтэл Ерөнхий шүүгч танхимынхаа тэргүүн шүүгчийн эрхийг булааж аваад өөрөө хурал даргалаад дуусгачихсан” гэсэн.

Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн тэдийн тэдэд заасны дагуу энэ хүмүүсийг өнөөдөр шууд суллах ёстой гэсэн заалт байна уу. Тийм заалт байвал хэлж өгөөч” хэмээн ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимгээс лавлав.
Ш.Раднаасэдийн асуултад ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 13, 15 дугаар зүйлд байгаа” гэсэн хариулт өгсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Байнгын хорооноос хэн нэгнийг сулла гэдэг чиглэл өгч болохгүй. Прокурор, шүүхэд асуудлаа тавьж, тэдгээр байгууллага нь шийд. Шийдвэр гаргасны дараа сулла гэдэг чиглэл л өгч болно. Түүнээс биш шууд сулла, хорь гэдэг чиглэл өгч болохгүй” гэв.

Эх сурвалж: updown.mn 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.