СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-08

Манай улсын малын тоо бэлчээрийн даацтай нь харьцуулбал 25 сая тоо толгойгоор хэтэрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг төрийн ордонд үргэлжилж байна

Манай улсын малын тоо толгой 66.5 саяд хүрсэн нь бэлчээрийн даац 41.2 хувиар хэтэрч, бэлчээрийн доройтол нэмэгдэж байгаа дүр төрх аж. Цаашид бэлчээрийн ачаалал жилээс жилд нэмэгдэх хирээр мал аж ахуйн цаашдын тогтвортой хөгжилд том сорилт болно гэдгийг эрдэмтэн судлаачид өнөөдрийн хэлэлцүүлэг дээр анхааруулж байлаа.

Иймд малчдын амьжиргааг бууруулахгүйгээр малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх, эдийн засгийн хөшүүрэг болон эрх зүйн орчинг нэн даруй бүрдүүлэх, малын тоо биш, чанарт анхаарч ажиллаж буй малчид, тэдний сайн дурын байгууллагын арга туршлагыг дэмжиж, түгээн дэлгэрүүлэх, мах болон бусад түүхий эдэд нэмүү өртөг шингээж, бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэх, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулахад чиглэсэн иж бүрэн тогтолцоо бүрдүүлж, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолсон.  

Хэлэлцүүлэгт нийт долоон сэдвээр мэргэжлийн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, орон нутгийн удирдлага, малчдын бүлэг илтгэл тавьж, 80 гаруй төлөөлөгч үг хэлж, асуулт тавьж, санал тавьж байр сууриа илэрхийлэв

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал /"Аймгийн төвшинд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг баталж, хэрэгжүүлсэн нь” сэдэвт илтгэл/

Манай аймаг нь 20 сум 103 багтай бөгөөд хөдөө аж ахуйн эдэлбэр газар нь 76.4 хувийг эзэлдэг бөгөөд бэлчээр ашиглалтын хариуцлагажуулах үлгэрчилсэн журам баталж мөрдүүлж байгаа төдийгүй бэлчээрийн сан байгуулах ач холбогдлын талаар дурдав. Уг сангийн хөрөнгийг доройтсон, хэт доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа, ашиглагдахгүй бэлчээрийг ашиглах зорилгоор хөв, цөөрөм, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, багийн хэмжээнд ашиглах хадлан, тэжээлийн талбай бий болгох, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, мод, бут, сөөг, тариалахад зарцуулах боломжтой" гэлээ.  

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг дарга Э.Нямбаатар  /Малчдын санаачлагаар бэлчээр ашигласны хураамж төвлөрүүлж, суманд эрсдэлийн сан бүрдүүлж, зарцуулсан туршлага сургамж” сэдэвт илтгэл/

"Манай сум нийт 583609 га талбайтай бөгөөд үүний 495650 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар. Нийт 88,7 мянган толгой малтай, 513 малчин өрх, 188 мал бүхий өрхтэй. Тус сумын малчид бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах хамгаалах нийтлэг ашиг сонирхлоороо нэгдэж, Бэлчээрийн ашиглалтын хэсэг (БАХ)-ийн зохион байгуулалтад орсон бөгөөд уг зохион байгуулалтад суурилсан хоршоо холбоод байгуулсан. Түүнчлэн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журамд баталж, бэлчээр хамгаалах эрсдэлийн сан байгуулахаар журамд тусгасан. Бэлчээр хамгаалах эрсдэлийн сан нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн хонин толгой тутамд 100 төгрөг байхаар өрх бүрээр тооцсон бөгөөд сумын хэмжээнд 2019 онд 25,8 сая төвлөрүүлэхээр тооцсон" гэлээ. 

Малчдын зүгээс Бэлчээрийн тухай хуульд татвараас чөлөөлөх, хөнгөлөх харилцаанд хамааруулахдаа малчин өрх, мал бүхий иргэдийг ялгамжтай зохицуулах, бэлчээрээ сайн ашиглаж, хамгаалсан малчдад урт хугацаатай, хүү багатай зээл зэрэг урамшуулал олгох, тусгай хамгаалалттай газар нутгийн бэлчээрийг хэрхэн ашиглах талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгах шаардлагатай байна гэж байлаа.

Мөн Бэлчээрийн тухай хуульд малын тоо толгойг тодорхой зааж өгөх, бэлчээрийн хуваарилалтыг тодорхой болгох, бэлчээрийн нөхөн сэргээлтэд улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах, малын хөлийн татвараас бүрдүүлсэн орлогыг орон нутагт нь үлдээж, малын үүлдэр угсааг сайжруулах, худаг ус гаргах, малын эрүүл мэндэд зарцуулдаг байхаар тусгахаас гадна малчдын залуу халааг бэлтгэхэд төрийн бодлогоор дэмжихгүй бол малчдын залгамж чанар тасрахад хүрээд байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

 “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлгээс гаргах зөвлөмжийн төслийг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар зөвлөмжийн төслийг батлав. Зөвлөмжийн төсөлд хэлэлцүүлэгт ирүүлсэн малчдын саналыг нэмж тусган, УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр тогтов 

Хэлэлцүүлгийг хааж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 

"Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлого, хөгжилд мал аж ахуйн салбар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын газрын нэгдмэл сангийн ангилалд 6 ангиллын газар хамаардаг. Эдгээр ангиллын хамгийн том хэсгийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлж байна. Монгол Улсын Иргэний хууль, Газрын тухай болон бусад хууль, тогтоомжид бэлчээрийн ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан тул бэлчээр, хадлангийн эдэлбэр газрын харилцаанд нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгааг амьдрал харуулж байна" гэлээ.

Үндэсний статистикийн хорооноос 2018 онд хийсэн “Мал сүргийн тоог бэлчээрийн даац, нөхцөлтэй уялдуулж тогтоох” судалгааны дүгнэлтээс үзэхэд байна. юм.

Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал нь Газрын тухай ерөнхий хуулинд  бүрэн нийцэж байгаа болно.  юм. ба тэдний хүсэлт, эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулан бэлчээрийг ашиглуулах, гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох харилцааг зохицуулж байх болно. 

Гэрээт бэлчээрийг зохистой ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах асуудлыг бэлчээр ашиглагч бүрэн хариуцах, харин нийтээр ашиглуулах ангилалд хамаарах бэлчээрийн ашиглалт, сайжруулалт, хамгаалалтыг төр хариуцаж зохицуулж байхаар тусгалаа хэмээн Салбарын сайд хэлсэн үгэндээ онцоллоо. 

Бэлчээрийн тухай хууль батлагдсанаар дараах үр дүн гарна гэж үзэж байна

Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлогт тохируулан, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зан заншилд тулгуурлан бэлчээрийн сэргэх чадавхад суурилсан ашиглалт, хамгаалалтыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг  нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдэнэ.

Бэлчээрийг нийтээр ашиглаж, хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоож, бэлчээрт өөриймсөг хандаж, даацад нь тааруулан хуваарь сэлгээтэйгээр зохистой ашиглах, хөрөнгө хүч зарж хамгаалах сэтгэлгээ төлөвшин, малын тоог зохистой зохицуулж эдийн засгийн эргэлтэдүр ашигтайгаар оруулах, ашиг шим, чанарыг эрхэмлэх сэтгэлгээ бий болно.

Бэлчээрийг хамгаалж, сайжруулах, бэлчээрийн доройтлыг цаг алдалгүй сааруулах боломж бүрдэх ба ингэснээр бэлчээр ашиглалтыг зөвхөн бэлчээрийн тэжээлийн нөөц, хүрэлцээнд чиглүүлж, бэлчээрийн тэжээлийн чанарын талыг харуулдаг төлөв байдлын менежментийг орхигдуулж ирснийг засч бэлчээрийн төлөв байдал, чанар сайжирна.

Бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалснаар байгалийн бэлчээрийн малын гаралтай хүнс, түүхий эд, бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөж, эдийн засгийг солонгоруулах гарцыг нээх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн өсөн нэмэгдэж байгаа дотоодын болон экспортын хэрэгцээг хангах зэрэг боломж бүрдэнэ 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.