УИХ-ын Тѳрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерѳнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчийн талаар хэлэлцлээ. Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өргөн барьсан юм.
УИХ-ын Тамгын газрын енбд-д УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Ѳлзийсайхан нэр дэвшсэн ба сая хуралдсан УИХ-ын Тѳрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар түүнийг дэмжлээ.
УИХ-ын гишүүдийн олонх нь Л.Өлзийсайханыг дэмжвэл УИХ-ын Тамгын газрын Ерѳнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн томилогдох юм. Дашрамд сонирхуулахад, Ц.Цолмон, Г.Өлзийсайхан нар нэг ангид сурч байжээ.