СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ё.Сагсай, Г.Энхтүвшин нарын прокуроруудад хариуцлага тооцохыг шаардлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд, Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. 

УИХ-ын гишүүн асан Л.Гансүх

-. Холбооны дэргэд хуульчдын баг ажиллаж байна. Нэвтрүүлэг хийж байна. 

Манай холбоо эдгээр хэлмэгдсэн хүмүүст нэгд, хууль зүйн зөвлөгөө өгөх, цагаатгах, хохирлыг нь барагдуулах тал дээр нь туслах, хоёрт, үүнийг хийсэн хууль, хүчний хүмүүсийг илчлэх, хариуцлага тооцуулах, гуравт, ийм байдал дахин гаргуулахгүйн тулд УИХ, УИХ-ын гишүүд, АТГ зэрэг хууль санаачлах, батлах эрхтэй газруудтай хамтран ажиллана. 

Хүмүүс маш олон янзаар хэлмэгдсэн байдаг юм байна. Орон сууцыг нь дээрэмддэг. Гэртээ унтаж байсан иргэнийг ганцхан гэрчийн үгээр эрүүдэж байгаад хүн алсан хэрэгтэн болгодог. Хувцсан дээр нь цусгүй хүнийг алуурчин болгоод, хамаг хувцас нь цус болсон хүнийг гэмт хэрэгтэн биш болгосон хэргүүд гарч ирээд байна. 

Хэвлэлийн хуралд Бизнесмэн н.Ганхуяг: Говьсүмбэр аймгийн орлогч прокурор Г.Энхтүвшин намайг хятад нөхөртэй хүүхний үгээр залилангийн хэрэгт татаж шалгасан. Харьяаллын бус Говьсүмбэрт намайг нэг жил шалгаад хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Ё.Сагсай прокурор "Энэ хүн хэрэг хийсэн байна" гээд дахин шалгасан. Тэгээд нэг жил шалгаад дахин хэрэгсэхгүй болгосон. Иймд Г.Энхтүвшин, Ё.Сагсай нарт хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү.    

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.