СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-08

Ж.Сауле: Хүлэмжийн аж ахуй байгуулах хүмүүст хөнгөлөлттэй зээл олгох талаар ярьж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Т.Жанцан

Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Мэдээллээс үзвэл үйлдвэрийн аргаар боловсруулсан мах өнгөрсөн онд 53.1 мянган тоннд хүрч 48 хувиар нэмэгдсэн байна. Монгол Улсын махны хэрэгцээ өнгөрсөн онд 115.3 мянган тонн байв. Тэгвэл энэ онд 117.6 мянган тонн болох тооцоо гарчээ. Харин Улаанбаатар хотын махны хэрэгцээ 45.6 мянган тонн байсан бол энэ онд нэг мянган тонноор нэмэгдэх төлөв гарлаа. Монгол Улс 2009 оноос хойш улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас бүрэн хангаж ирсэн. Сүүлийн арван жилийн ургацын блансаас харвал 6500-8400 га-д хүнсний ногоо тариалж жилийн хэрэгцээнийхээ 42-54 хувийг хангаж байгаа аж. Үлдсэн хүнсний ногооны хэрэгцээгээ урд хөршөөс импортоор авч хангаж байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын физиологийн нормд тулгуурлан тогтоосон зөвлөмжөөр монгол хүний хүнсний ногооны хэрэглээ жилд 73 кг байгаа юм. Тэгвэл нэг хүн жилд өнгөрсөн оны байдлаар 51 кг хүнсний ногоо хэрэглэсэн судалгаа гарлаа. Гэтэл энэ хэрэглээнийхээ 40-50 орчим хувийг импортоор хангадаг байна. Уг хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээс мах, хүнсний ногооны хангамж, агуулах, зоорийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Дотоодын махны хэрэгцээгээ хямд чанартай бүтээгдэхүүнээр хангах ажил ямар хэмжээнд байна вэ?

-. Дотоодын махны хэрэгцээгээ бүрэн хангаад илүү гарсныг нь экспортлох зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд “Мах, сүүний аян” зарлаж нэлээд ажил хийхээр төлөвлөөд байна. УИХ-аар Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Эдгээр хууль эрүүл хүнс, махаар хүн амаа хангах зорилготой. Эрдэмтэн судлаачдын хэлж, ярьж буйгаар малаас хаях зүйл, түүхий эд байхгүй. Малын дайвар бүтээгдэхүүн гадаадад маш өндөр үнэ хүрдэг. Уураг илчлэг ихтэй бүтээгдэхүүн. Иймд малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг 21:100 хөтөлбөрийн хүрээнд байгуулж ажиллуулж эхэлж байна. Үүнээс гадна иргэдэд аль болох үйлдвэрийн аргаар нядалсан малын мах хүргэнэ. Ялангуяа, сургууль, цэцэрлэг, цэргийн байгууллагуудыг үйлдвэрийн аргаар нядалсан малын махаар хангаж эхэлсэн. Манай улсад одоогоор мал төхөөрөх 108, мах бэлтгэх 55 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Экспортод гаргах маханд зөвхөн үйлдвэрийн аргаар нядалсан байх шаардлага тавьдаг. Энэ жил үйлдвэрийн аргаар бэлдсэн нөөцийн махаар иргэдээ ханган ажиллаж байна.

-“Мах сүүний аян”-ы хүрээнд ямар ямар ажил амжуулав?

-Энэ аяны хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын үр дүнд юм. Цаашид энэ амжилтаа хадгалж бататгах, экспортын үр ашгийг дээшлүүлэх, урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх нь чухал.

-Хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамж өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?

.

-“Атрын аян” гэдэгтэй адил “Хүлэмжийн аян” өрнүүлж дотоодын хэрэгцээгээ шинэ ургацын ногоогоор хангах санал гарч байгаа. Ийм боломж бий юү?

-ХХААХҮЯ-наас хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх талаар нэлээд ажил хийж байгаа. Улаанбаатар хотын эргэн тойронд өвөл, зуны хүлэмж барьж хүнсний ногоогоор хангах бодлого баримталж байна. Гэвч бэрхшээл бий. Өвлийн хүлэмж ашиглахад цахилгаан эрчим хүчний асуудал гардаг. Мөн өндөр өртгөөр босдог зүйл. Яамны зүгээс зуны хүлэмжийг янз бүрийн хэмжээтэй оруулж ирээд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр олгож байгаа. Тухайлбал, эхний ээлжинд 10 хувийг нь төлнө. Үлдсэн мөнгийг нь зургаан жилийн хугацаанд хүүгүй төлөх, техник хэрэгсэл, хүлэмжүүд олгож эхэлсэн.

-Хөдөө аж ахуйн салбарт хямд эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээл олдохгүй байгаа талаар аж ахуй эрхлэгчид ярьдаг. Энэ асуудлыг шийдэх боломж хэр байгаа вэ?

-Төрд мөнгө нь байвал хөдөө аж ахуйн бодлого барьж буй яамны зүгээс асуудалд хандаж бололгүй яах вэ. Хүнсний ногоочдод урамшуулал олгох талаар олон жил ярьж байгаа. Улаанбуудайн тариаланчдад олгодог шиг урамшуулал олгоё гэдэг. Мөн хүлэмжийн аж ахуй байгуулж буй хүмүүст хөнгөлөлттэй зээл олгох талаар ярьж л байна. Одоохондоо баталгаажаад ажил хэрэг болсон зүйл алга.


-Мах, хүнсний ногооны хангамжид чухал байр суурь эзлэх нэг асуудал бий. Тэр нь агшуулах, зоорь. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?

-ХХААХҮЯ-наас 2008-2012 онд зоорь барьсан. Гэвч энэ нь зоорины хэрэгцээний 30-40 орчим хувийг нь хангаж байна. Цаашид хүнсний ногооны зоорь, элваторууд барих шаардлага бий. Улсын хэмжээнд одоогийн байдлаар гүн хөлдөөх 2.1 мянган тонн, хөргөлттэй 118 мянга гаруй тонн мах хадгалах хүчин чадалтай 110 агуулах бий. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрт зоорийн багтаамжийг 297 мянган тоннд хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд шат дараатай арга хэмжээ авч байна. Тухайлбал, манай улсын зоорийн багтаамж 2008 онд 89 мянган тонн байсан. Харин 2018 онд 210 мянган тоннд хүрсэн. Одоогоор аймгийн төвүүд, уул уурхай түшиглэсэн суурин газруудад механикжсан зоориуд байгуулах, хадгалалт, бор­луу­лалтын сүлжээ ажиллуулах, жигдрүүлэх шаардлага бий.

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төсөлд хүүхдийн хүнсний асуудлыг хариуцлагажуулна гэсэн. Танай яамны зүгээс энэ асуудалд хэрхэн оролцож байна вэ?

-Засгийн газар хүүхдийн хүнсний асуудалд анхаарч байна. Ийм учраас төрийн бодлого болгож байгаа. Энэ хүрээнд зургадугаар сарын 1-нээс өмнө нийслэлийн төв талбайд хүүхдийн хүнсний хангамжийн талаар томоохон үзэсгэлэн гаргана. Хүүхдийн үдийн цайг баталгаатай хүнсээр хангах ёстой. Болдогсон бол сургууль бүр өөрийн аж ахуйтай, өөрсдийн ургуулсан ногоо, бэлтгэсэн мах, хүнс, амин дэмтэй хоолоор хангах зорилт тавин ажиллаж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.