Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №132 U2, ‘With or Without You’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №132 U2, ‘With or Without You’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

U2, ‘With or Without You’

‘With or Without You’ дуу нь домогт U2 хамтлагийн 1987 онд гаргасан "The Joshua Tree" цомгийн гол сингл юм. Уг дуу гарснаар хамтлагийн нэр хүнд дэлхий даяар түгж Англи, Америк, Канад дахь хит жагсаалтуудыг тэргүүлсэн байдаг. Энэ нь U2 хамтлагийн түүхэнд хамгийн анх удаа "Билбордын шилдэг 100 дуу жагсаалт"-ыг тэргүүлсэн дуу болсон юм. Хамтлагийнхан уг дууг бичүүлэхдээ бүгд "жаргаж" бичүүлсэн тухай дурсан ярьсан байдаг. ‘With or Without You’ дуунд хамтлагийн аргил гитарчин Адам Клейтоны үүрэг их байсан ба энэ дуу нь аргил суурьтай дуу болохыг та тогтож сонсож үзээрэй. Энэ дуу одоо ч хит хэвээрээ байгаа ба маш олон хамтлаг, дуучид ковер хийн дуулсаар байна.   

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл