СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-05-08

АЖ Ш.Чимэдцэеэ: Намайг гудамжинд гаргачих вий гэж маш их айж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өчигдөр орой УДШ-ийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд орсон талаараа “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдохтой ярилцжээ.

Тэрбээр олон жилийн өмнө дуучин Т.Баясгалангийн аав болох Д.Түвшинжаргалтай 10-аад жил ханилаад салж байжээ. Улмаар албан ёсоор гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулахаар шүүхэд хандтал АЖ Ш.Чимэдцэеэгийн бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна.

АЖ Ш.Чимэдцэеэгийн 82 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг нь шүүх байгууллага 400 сая төгрөгийн үнэтэй хэмээн үнэлж, түүнийх нь тэн хагас болох 200 сая төгрөгийг Д.Түвшинжаргалд олгосугай хэмээн шийдвэрлэжээ.

ШШГЕГ-ын ажилтнууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Ш.Чимэдцэеэгийн банкны бүх дансыг хааж, тэтгэврийн дансыг нь битүүмжилсний зэрэгцээ орон сууцыг нь албадан дуудлага худалдаанд оруулна хэмээн улаан канттай албан бичгийг хаалган дээр нь нааж дарамталж байгаа гэдгийг тэрбээр нулимс дуслуулан ярьсан юм.

 Ш.Чимэдцэеэ “Хуулийн байгууллагаас их айдаг. Миний орон сууцыг хурааж намайг гудамжинд гаргачих вий гэж их айх юм. Би гар дээрээ 100, 200 сая төгрөгийг авч барьж үзээгүй хүн. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр худалдан авсан орон сууцыг минь хэт өндрөөр үнэлж намайг хохироож байгаад гомдолтой байна” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.