Тав дахь удаагийн Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн маргаашнаас гурав хоногийн турш Тайвань улсын Кинмен хотноо зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг хурд хүчээ сорин өрсөлдөнө.
Манай улсын Мон-Алтиус БТДС-ийн эрэгтэй ба урьд өмнө нь дэлхийд дараах амжилтуудыг үзүүлсэн баг юм.
- 2017 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль.
- 2017 оны Оюутны ДАШТ мөнгөн медаль.
- 2018 онд Ази тивийн аварга.
- 2018 оны Оюутны дэлхийн аварга болж байсан түүхтэй.
Харин энэ удаад А хэсгийг тэргүүлэн тоглох ба манай хэсэгт дараах улсын багууд оржээ.
1. Монгол
2. Тайван
3. Хонг Конг
4. Малайз
5. Солонгос гэсэн 5 баг А хэсэгт орсон байна.
Эмэгтэй багийн хувьд МУИС-ийн баг мөн А хэсгийг тэргүүлж байгаа ба хэсэгтээ
1. Монгол
2. Иран
3. Хонг Конг
4. Тайвань
5. БНХАУ гэсэн багуудтай А хэсэгт орсон байна.
Тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/
Тавдугаар сарын 8
17:20 цагт: Эмэгтэй баг - Иран
19:00 цагт: Эрэгтэй баг - Тайвань
20:00 цагт: Эмэгтэй баг - Хонг Конг
20:40 цагт: Эрэгтэй баг - Малайз