Оксфордын эрдэмтэд олон нийтийн цахим сүлжээ хүүхдүүдэд, нэн ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Судалгааны дүнд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцахад илүү их цаг хугацаа зарцуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Цахим ертөнцөд өнгөрүүлж буй цаг хугацаа таны хүүхэд аз жаргалтай байх эсэхэд маш бага хувиар нөлөөлдөг гэжээ. Өөрөөр хэлбэл охид хөвгүүд цахим сүлжээ ашигласнаар тэдний аз жаргалтай байх, амьдралаас таашаал авах эсэхэд маш бага хэмжээний сөрөг нөлөөтэй байна. Тэр дундаа охид цахим сүлжээ ашиглахаа багасгавал сэтгэл хангалуун бус байдлыг мэдэрдэг гэжээ.
Цахим сүлжээний нөлөө хөвгүүдээс илүү охидод хүндээр тусч байгааг судалгааны явцад илрүүлсэн байна. Оксфордын их сургуулийн судлаач профессор Энди Прзибилскийгийн хэлснээр залуусын 99,75 хувь нь цахим сүлжээ их бага хэрэглэх нь амьдралаас авах таашаал, сэтгэл ханамжид бараг нөлөөлдөггүй гэж үзжээ.
Тиймээс хүүхдүүдийг сошиал медиад хэр хугацааг өнгөрүүлж байгааг цагдахаас өөрөөр тэдэнд анхаарал хандуулж үр дүнтэй аргыг олж туслах хэрэгтэй гэж профессор Прзибилский зөвлөсөн байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ Facebook, Snapchat зэрэг платформуудад хамаг цагаа өнгөрөөж байна хэмээн буруутгахын оронд тэдэнтэй ярилцах нь үр дүнтэй ажээ.
Цахим хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн оюуны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, аль эсвэл нийгэмших бусдаас тусламж дэмжлэг хүсэхэд эерэг нөлөөтэй зэргээр олон төрлийн судалгаа хийсэн байдаг. Оксфордын эрдэмтэд энэ удаад зөвхөн хүүхэд цахим сүлжээ ашигласнаар амьдралдаа хэр сэтгэл ханамжтай эсвэл ханамжгүй байгаа эсэхийг судалжээ.
Дээрх судалгааг 10-15 настай 12,500 хүүхдийн мэдээлэл дээр үндэслэн танилцуулсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com