СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-25

Монголын шатарчид өрсөлдөгчөө “нусаар нь” хожив

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

Гүрж улсын Батуми хотод зохиогдож буй дэлхийн 43-р шатрын олимпиадын нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн ням гаригт  Хар далайн эрэг дээрх Black Sea Arena цогцолборт боллоо. Нээлтийн ажиллагаанд Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүн, шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан, олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй баг тамирчид оролцсон байна. Шатрын олимпиадын эхний өрөг өчигдөр Batumi Sports Palace-д эхэлж, Монголын эрэгтэйчүүдийн баг Этиоп улсын багийг 4:0 харьцаатай хожин тэмцээний 46, эмэгтэйчүүдийн баг Шри Ланка улсын багийг мөн 4:0 хожиж тэмцээний 9-т жагсав. 

Олимпиадын нээлттэй ангилалд 185 орон, эмэгтэй ангилалд 150 орны нийт 1700 орчим тамирчин оролцож байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.