СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Судлаач Д.Ганхуягийн ҮХЦ-д гаргасан гомдлын ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Судлаач Д.Ганхуяг өчигдөр буюу 05 сарын 06-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргалаа. Тэрээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм

Судлаач Д.Ганхуягийн зүгээс “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү мэдээллийг гаргажээ.

Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулга 2018 оны зургадугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлын даргад хандаж Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн.

Тэрээр хүсэлтдээ ”Д.Гантулга би 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. Миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээжээ.

Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75.0 хувь нь Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж, улмаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн Улсын Их хурлын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг батлан гаргасан байна.

Улсын Их хурлын гишүүн нь нийт ард түмнээсээ сонгогдсон төлөөлөл,  ард түмний элч болж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллахаар төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн төрийн улс төрийн албан хаагч болохынхоо хувьд зөвхөн хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх бөгөөд энгийн төрийн албан хаагчийн нэгэн адил хүссэн үедээ ямар нэгэн шалтаг, шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй байдаг онцлогтой.

Тийм ч учраас Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Улсын Их хурлын гишүүний эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж, гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг тодорхой хуульчилсан байна.

Үүнд:
6.6.1. нас барсан;
6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан зэрэг болно.


Д.Гантулга нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтад “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэж заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд хүсэлтдээ чухам ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо тодорхой дурдаагүй байна.

Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч тэрээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй тул энэ үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзсэн байдаг. 

Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ гутамшигтай өргөдлийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэж үзэж байна.

Хэнтийн 42-р нөхөн сонгуулийг хойшлуулах нь хэнд ашигтай байна вэ?  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.