Өнөөдөр өглөө 11.00 цагийн үед Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хоолны хорлогод орсон байж болзошгүй шинж тэмдэгтэй гурван хүн манайд хандлаа гэдэг дуудлага мэдээлэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иржээ. Уг дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бургер кинг” салбар болон ХӨСҮТ-д хяналт шалгалтын ажлыг хийж байгаа аж. Хоолны хордлогод орсон хүмүүсийн биеийн байдал ямар байгаа, ямар хүнснээс хордсон эсэх нь тодорхойгүй байна. Шалгалтын хариу гарахаар эргэн мэдээлнэ хэмээн НМХГ-ын эх сурвалж хэллээ.