СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Гэрэл: Арабууд 1000 гаруй шонхорыг нууцаар хил давуулж, 20 тэрбумын хохирол учрууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл өнөөдөр Засгийн газрын нууц тогтоолоор 1000 гаруй идлэг шонхор хууль бусаар хилээр гарсан асуудал хийгээд арабуудын хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ

Д.Гэрэл “Бид 2016-2019 оныг хүртэл энэхүү бузар булай үйлдлийг илчлэх, таслан зогсоох ажлыг хийж ирлээ. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гэдэг хүн 2015 онд Тусгай зориулалтаар агнах агнуурын амьтдын тоог тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг өргөн барьсан байдаг юм. Уг тогтоолд 350 тул загасыг барин буцааж тавих, 150 толгой цагаан зээр, 300 толгой агнуурын шувуу, 100 толгой идлэг шонхорыг нэмж оруулах саналтай байна гэсэн боловч сүүлдээ уг тогтоол нууц тогтоол хувирсан байдаг.

Тэрхүү нууц тогтоолыг батлахаас өмнө Гэтэл нууц тогтоолоор агнах амьтны тоог гурав дахин өсгөсөн боловч улсад төлдөг төлбөр хураамж өсөөгүй.

1993-2014 онд гадаадад гаргах шонхорын тоог Засгийн газар ил тодоор зарладаг байсан. Харин

Арабууд Монголд ирээд ганцхан шонхор шувууг бариад буцсангүй. Бидний хайрлаж хамгаалдаг аргалийг 5-6-аар агнаж зугаацдаг байсныг би баримттай дэлгэж ТЕГ-т хүртэл мэдэгдсэн. Арабууд шонхор барьж, ховор амьтдыг нь агнаад зогсохгүй, саяхан машинаараа хүн дайрч алсан хэрэг гарсан.
Амьдыг нь агнаад хүмүүсийг нь алаад байгалийн баялагт нь эзэн суух гэж байгаа юм уу. Шонхорыг хууль бусаар олноор гаргасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна. Энэ хэргийг хугацаа дуусахаас нь өмнө шалгаж шийдвэрлэх ёстой.

Гэхдээ би ганцхан Д.Оюунхоролыг буруутгадаггүй. Д.Оюунхорол нууц тогтоолоо надад авчирч өгөөд уучлалт хүсч байсан. Би маш өөр зүйл бодож тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралд оруулсан. Гэвч Засгийн газрын хуралд ороод нууц болоод анхны агуулгаасаа тэс өөр болчихсон гэж хэлсэн” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.