УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн: "Ажлын хэсгийн нууц материалтай гишүүд танилцахаас өмнө Оюутолгойд өгч, процессийн алдаа гаргажээ" хэмээн мэдэгдлээ.
-УИХ-ын 57 дугаар захирамжаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Өнөөдрийн Байнгын хорооны хурлаар энэ талаар хэлэлцэх ёстой байсан. УИХ-ын гишүүдийн гар дээр ажлын хэсгийн нууц дүгнэлт ирэхээс өмнө Оюутолгойд компанид өгсөн байнаа. Энэ бол утгагүй асуудал. Процессийн алдаа. Үүнд анхаарч ажиллах шаардлагатай. Монгол төрийн харлаган бодлого. Дубайн гэрээн дээр 2015 онд процессийн алдаа гаргаж байсан. УИХ-аар хэлэлцүүлээгүй. УИХ-аар өмнөх гэрээг дүгнээгүй байхад гэрээ байгуулж байсан. Үүнийг өөрчлөх ёстой.
Ажлын хэсгийн нууц материалтай гишүүд танилцаагүй байхад Оюутолгой компаниас зүйл заалт бүрээр хариу тайлбар гаргаж, гэрээнд нэг ч үг, өгүүлбэр өөрчлөхгүй гэж мэдэгдсэн байна. Процессийн алдааны талаар асуухад Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн баасан гаригт ажлын хэсгийн дүгнэлтийг Оюутолгойд гарын үсэг зурж өгөн гардуулсан гэж мэдэгдлээ. Энэ бол маш том алдаа.