СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Турк: Сөрөг хүчний нам ялсан Истанбул хотод дахин сонгууль явуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Турк улсад өнгөрсөн гуравдугаар сард орон нутгийн сонгууль болж их хот Истанбулд сөрөг хүчний нам ялалт байгуулж олны анхаарлыг татсан билээ. Уг сонгуулийн дүн баттай болсны дараа сонгуулийн хороо Истанбулд дахин санал хураахаар болжээ.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Шударга ёс, хөгжлийн нам орон нутгийн сонгуульд маш бага хувиар ялалт байгуулсан. Сөрөг хүчний Бүгд найрамдах ардын нам энэ удаагийн сонгуулийг авлига хээл хахуулиар будлиантуулсан хэмээн буруутгаад байгаа юм.

Туркийн эдийн засгийн гол тулгуур, саяхан шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулсан стратегийн чухал ач холбогдолтой Сөрөг хүчний намын дэд дарга Онурсал Адигузел “дахин санал хураах нь эрх баригч намын ялагдал хууль бус гэдгийг харуулж байна” хэмээн мэдэгджээ. Мөн дарангуйллын дэглэм оршин тогтнож ард түмнийг ардчилсан бус, шударга бус хуулиар ялан дийлж байна хэмээн жиргэсэн байна.

 

 

Харин сонгуулийн хороонд багтсан эрх баригч намын төлөөлөгч Режеп Озель Истанбулын сонгуульд санал өгсөн зарим иргэний саналын хуудаст гарын үсэг зурагдаагүй байсан хэмээн мэдээлжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулиар сөрөг хүчний намын нэр дэвшигч Экрэм Имамоглу албан ёсоор сонгогдож хотын даргын үүрэгт ажлыг хүлээж аваад байсан юм. Тэрээр мөн ард түмэнд хандан хамтдаа байж, ялалтаа дахин баталгаажуулья хэмээн уриалжээ.

Ерөнхийлөгч Эрдоган 15 сая оршин суугчтай Истанбул хотын даргаар ажиллаж байсан бөгөөд “Истанбулд хэн ялна тэр Туркад ялалт байгуулна” хэмээн хэд хэдэн удаа хэлж байжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.