Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга Д.Мөнхболдоос нарны замын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан тодруулга мэдээлэл авлаа. Д.Мөнхболд “Нарны гүүрийг давсан гүүрийн барилгын ажил явагдаж буйтай холбогдуулан Замын цагдаагийн зүүн талын уулзвар, замын цагдаагийн баруун талын уулзварт хаалт тавьж гэрлийг унтраасан байсан. Харин өнгөрсөн баасан гаригаас эхлэн замын хаалтыг авч гэрэл дохиог нээсэн нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байна. Гэрэл дохио хаалттай үед автомашины нэвтрэх чадвар маш сайн байсан, тэгэхэд замын цагдаагийн албанаас хаалтыг авснаар түгжрэл бөглөрөл үүссэн мэтээр шүүмжлээд байна. Замын цагдаа өөрийнхөө хүслээр хааж нээдэггүй.
Хийж буй ажилтай холбоотойгоор тодорхой зорилго төлөвлөгөөтэйгээр ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж замыг хааж нээдэг. Нарны гүүрний давхар гүүрийн барилгын ажлыг Улсын баяр наадмаас өмнө давсан хөдөлгөөнийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.