Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №136 The Beatles, ‘While My Guitar Gently Weeps’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №136 The Beatles, ‘While My Guitar Gently Weeps’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

The Beatles, ‘While My Guitar Gently Weeps’

Энэ дуу нь домогт Битлз хамтлагийн 1968 оны олны нэрлэснээр White Album буюу The Beatles цомогт орсон дуу юм. ‘While My Guitar Gently Weeps’ дууг хамтлагийн гоцлол гитарчин Жорж Харрисон зохиосон бөгөөд бичлэгт орохдоо өөрийн дотнын анд Эрик Клаптоныг урьж хамтран тоглосон байдаг. Студийн бичлэгт орох урилгыг сонсоод Эрик Клаптон "Би чадахгүй байхаа. Хэн ч домогт Битлзийн бичлэгт оролцон тоглож байгаагүй шүү дээ" хэмээн цааргалж байсан байна. Гэвч тэрээр тоглох тоглохдоо бүр гоцлол гитарын хэсгийг Жорж Харрисоны өөрийнх нь гитараар тоглосон байдаг. Үндсэндээ энэхүү дууг гитарчдын сүлд дуу гэж хэлж болох ба олон алдартай гитарчид ковер хийн тоглосон нь бий. ‘While My Guitar Gently Weeps’ дуу нь Жорж Харрисоны нэрийн хуудас болсон дуу нь болж ганцаарчилсан тоглолт бүр дээрээ тоглодог уламжлалтай болсон байдаг.

Өнөөдөр та бүхэндээ энэхүү дуу зохиогдсоноос хойш 20 жилийн дараа Жорж Харрисон, Эрик Клаптон, Ринго Стар, Элтон жон, Фил Коллинс нарын хамтран тоглосон хувилбарыг толилуулж байна. Энэ үнэндээ л гайхамшиг. 

 

‘While My Guitar Gently Weeps’

I look at you all, see the love there that's sleeping
While my guitar gently weeps
I look at the floor, and I see it needs sweeping
Still my guitar gently weeps

I don't know why nobody told you
How to unfold your love
I don't know how someone controlled you
They bought and sold you

I look at the world, and I notice it's turning
While my guitar gently weeps
With every mistake, we must surely be learning
Still my guitar gently weeps

I don't know how you were diverted
You were perverted too
I don't know how you were inverted
No one alerted you

I look at you all, see the love there that's sleeping
While my guitar gently weeps
Look at you all
Still my guitar gently weeps

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл