С.САРУУЛ
Томоохон зах худалдааны төвүүдээр бусдын лангуу нь дээр ил тавьсан гар утас болон бусад эд зүйлсийг хулгайлдаг байсан олон үйлдэлтэй хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. 1991 онд төрсөн эмэгтэй С-ийг шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 100 орчим үйлдэл тогтоогдож мөрдөн шалгаж байна.