СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсаас ихэнх зардлыг нь даадаг ч зарим өвчтөнүүд хандив цуглуулж, "залилан" хийж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

. Өнгөрсөн онд элэг, бөөр, ясны чөмөг суулгах мэс заслын зардлыг төрөөс хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан.

Ингэснээр иргэдийн нуруунаас бага ч гэсэн хөнгөлсөн. Гэвч зарим нэг иргэдийн хувьд УНТЭ-д элэг шилжүүлэн суулгах яаралтай хэрэгтэй тул 100 сая төгрөг хэрэгтэй байна туслаач хэмээн зурагт, сошиол хэрэгслээр цацагдах болжээ. Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, УНТЭ-ийн ЕМЗК-ийн дарга О.Сэргэлэн “.

Мэдээж амьдралын боломж муу хүмүүс байгаа ч өөрийнхөө өвчнөөр далимдуулж хүмүүсээс мөнгө цуглуулан залин хийх тохиолдол байна

Үнэхээр таны тус хэрэгтэй, ядарч зүдэрсэн, өвдөж зовсон хүмүүс ч байгаа гэдгийг бас мартаж болохгүй. . Тэгээд ч ядарч зүдэрсэн нэгнийхээ төлөө гар сунгаж чадахгүй ч, сэтгэл зовнин байдаг монголчуудын сайхан сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүс бас байдаг гэдгийг санах л хэрэгтэй. 

Нөгөөтэйгүүр өөрсдөөсөө ч харамлах шахаж сэтгэл гарган тусалсан таны сэтгэлийн өргөл жинхэнэ эздэдээ хүрч байгааг ч нягтлан шалгаж байхад гэмгүй

Учир нь хандивын аян  хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа хүмүүс хандив өгсөн хүмүүстээ, цаашлаад олон нийтэд эргээд тайлагнахгүй, өнөө хөөрхий өвчтөн үхсэн эсэх нь мэдэгдэхгүй алга болдог нь нууц биш.

 . Үүнээс харахад Монголд бусдын өгсөн хандив тусламжийг хэрхэн үр ашигтай зарцуулсан талаарх мэдээлэл, тайлангүй бид хэн нэгэнд тусалсаар байх уу.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.