СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2018-09-25

ВИДЕО: Хараагүй найзынхаа хөтөч болсон Жинжер нохой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Жинжер бол 11 настай Голден ретриевер үүлдрийн анч нохой. Түүний эзэд шинэ нохой үрчилж авах хүсэлтэй байсан ч Жинжер бусад ноходтой огт таардаггүй байжээ. 2012 онд эзэд нь Филиппинийн нийгмийн халамжийн газраас Кимчи нэртэй спаниель нохойг үрчилж авсан байна. Кимчиг олоход бие муутай, сул доройгоосоо болоод бараг хараагүй болсон байж.

Жинжер Кимчиг гэрт нь ирэхэд дургүйцээгүйгээр барахгүй, хажууд нь түшиж алхахыг хараад эзэд нь маш их баярлажээ. Удалгүй буюу 2015 онд Кимчи бүрэн хараагүй болоход Жинжер түүний хөтөч анд нь болсон байна. Урьд өмнө нь Жинжер хөтөч нохойн сургалтад огт явж байгаагүй боловч хаа явсан газраа Кимчиг дагуулан хамт хоолоо идэж, салхилдаг болжээ.

Хараагүй болсон найздаа тусалж байгаа Жинжерийн тухай цахим ертөнцөд тархаж олон хүнд хүрчээ. Тэднийг эмнэлгийн өвчтнүүд, сургуулийн сурагчид, албан газрын хамтрагчид урьдаг байна. Эзэд нь дахин 22 тэжээвэр амьтан үрчилж авсан бөгөөд “Кимчи биднийг сонгож, харин Кимчиг Жинжер сонгосон” гэж ярьжээ.

Эх сурвалж: www.myfox8.com 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.