Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших “KH Apartment” хотхоны байрнаас хүн унаж нас баржээ. Хэрэг чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Уг байранд өмнө нь хоёр ч хүн амиа алдсан хэрэг гарч байсан тухай албан бус эх сурвалж мэдээлжээ. “KH Apartment” хотхон нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн "Хурд" группын барьсан барилга юм.