СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Япон: Сар луу нисэх анхны аялагч тасалбар худалдаж авах мөнгөгүй болсон уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Японы чинээлэг эрхмүүдийн нэг, SpaceX компанийн саранд аялах анхны зорчигч өнгөрсөн амралтын өдрүүдэд өөрийн цуглуулган дахь урлагийн үнэтэй бүтээлүүдийг худалдахаа мэдэгджээ. Юсаку Маезаваг Твиттертээ ийн жиргэхэд “та мөнгөгүй болчихсон юмуу” гэсэн асуултыг дагагчид нь тавьжээ.

Маезава хариуд нь “Тиймээ, би хэзээ ч мөнгөтэй байдаггүй. Яагаад гэвэл үргэлж үрчихдэг юм” хэмээн бичээд инээж буй эможиг давхар илгээсэн байна. Тэрээр Японы хамгийн баян эрчүүдийн жагсаалтад 18 дугаарт бичигддэг байсан бол өнгөрсөн жил 22 дугаарт болж хойшилжээ. Форбес сэтгүүлээс Zozo цахим дэлгүүрийн гүйцэтгэх захирлыг хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж мэдээлсэн байдаг.

Гадны хэвлэлүүдээр Маезава дуудлага худалдааны ордонд зочлох нь хэвийн үзэгдэл хэмээн бичжээ. 2017 онд Сотебай’с, Кристий’с дуудлага худалдаануудад хоёр хоногийн дотор 98 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн

 

 

Харин энэ удаа тэр үнэт зүйлс худалдаж авах гэж биш өөрийн цуглуулгыг худалдахаар 16-ны өдөр Сотебай’с дуудлага худалдааг зорих гэж байна.

Японы хөрөнгөтнүүдийн нэг өнгөрсөн жил SpaceX-ын сарлуу аялуулах хөтөлбөрийн анхны зорчигч болж дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм. Чухам хэр мөнгөөр уг тасалбарыг худалдаж авсан нь нууц хэвээр байгаа ч зарим эх сурвалжид түүнийг тасалбарын мөнгөө эргүүлэн авсан байж магадгүй хэмээн дурджээ.

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.