СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-05-06

О.Сэргэлэн: Цусны бүлэг тохироогүй хагалгааг хийдэг болсноор донорын олдоц нэмэгдлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан цусны бүлэг тохироогүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх удаа хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. .

Энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн бөгөөд охин нь 54 настай аавдаа донор болжээ. Өвчтөн болон донорын биеийн байдал сайн бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.

Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, УНТЭ-ийн ЕМЗК-ийн дарга О.Сэргэлэн “Цусны бүлэг тохироогүй хагалгаа хийсэн иргэний хувьд элэгний хатууралтай, хавдартай байсан. . Бүлэг тохироогүй хагалгааг амьд донороос авдаг тул хагалгаанд орохын өмнө болон дараа нь тусгай эмчилгээ хийдэг. Учир нь хоёр өөр цусны бүлэгтэй учир дархлаа дарангуйлагч, цусны сийвэнг тохируулах эмчилгээ хийдэг. Хагалгааны явцын хувьд яг л элэг шилжүүлэн суулгах мэс заслын үйл явцтай адилхан зөвхөн хагалгааны өмнө болон дараах эмчилгээгээрээ өөр юм. ” хэмээв.

УНТЭ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Чулуунбаатар “Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг төр хариуцдаг болсон. бөгөөд тун удахгүй дөрвөн иргэнд хагалгаа хийхээр бэлдэж байгаа. Улсаас мөнгө гаргаж байгаа ч иргэдээс 15-20 сая төгрөгийн зардал гардаг. Гэвч ” гэсэн юм.

Цусны бүлэг тохироогүй хагалгааг хийдэг болсноор донорын олдоц 50 хувиар нэмэгдэж байгаа юм

Цусны бүлэг тохироогүй хагалгаа хийдэг 20 гаруй орон байдаг бөгөөд манай улсын эмч мэргэжилтнүүд дээрх хагалгааг бие даан хийх боломжтой гэдгийг саяны өнгөрсөн хагалгаа баталлаа. . Цусны бүлэг тохироогүй хагалгааг хийдэг болсноор донорын олдоц 50 хувиар нэмэгдэж байгаа юм. Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай ч донор олдохгүйгээс тусламж авч чадахгүй тохиолдол манайд цөөнгүй байдаг.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.