Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 онд батлагдсан бөгөөд энэ хуулийг ашиглаж 33 их наяд төгрөгтэй холбоотой хэргийг өршөөсөн гэх мэдээллийг АТГ-ын дарга асан Х.Энхжаргал өгсөн билээ. УГ хуулиар нэг тэрбум болон түүнээс дээш хөрөнгө орлогоо нуусан аж ахуйн нэгжүүдийг ил болгосон ч ямар нэгэн хариуцлага тооцоогүй юм. Энэ талаар Татварын Ерөнхий Газраас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
- Нийт 25069 аж ахуйн нэгж, 8796 монгол улсын иргэн, гадаадын 448 иргэн энэ хуулийн боломжийг эдэлсэн. Нийт дүнгээрээ 36684 иргэн, хуулийн этгээд энэ хуулийн боломжийг ашигласан. Ил болсон хөрөнгө, орлогын дүн нь 33,3 их наяд төгрөг. Үүнд 4,4 их наяд төгрөгийн татвар ил болсон байна.
ААН-үүдийн хувьд 22 мянга орчим нь нэг тэрбум төгрөг хүртлэх орлогоо ил болгосон бол үлдсэн буюу 3000 гаруй аж ахуйн нэгж нь нэг тэрбумаас дээш орлогоо ил болсгон.
Харин 7000 орчим хувь хүн нэг тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө, орлогоо үлдсэн нь тэрбумаас дээш дүнтэй хөрөнгө орлогоо ил болгосон гэсэн үг. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгжүүд хэдэн төгрөгийн орлогоо ил болгосон, шинэ хуулиараа мөдөгдөж байгаа эсэхийг бид шалгах эрхгүй. Яагаад гэвэл нотлох баримтын хэмжээнд ашиглах эрх нь хуулиар олгогдоогүй учир тооцох боломжгүй. Нэг удаагийн тайлагналаар орлогоо ил болгосон хууль.