СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эдинбург: Автозамуудыг хааж агаарын бохирдлыг бууруулах аянд нэгдлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Шотландын нийслэл Эдинбург хот сар бүрийн эхний ням гарагт автозамуудыг хааж “Нээлттэй гудамж” өдөрлөгийг зохион байгуулж байна. Сар бүрийн эхний ням гарагт автозамуудыг хааж авто тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарласнаар агаарын бохирдлыг бууруулна гэж үзжээ.

Дэлхийн улс орнуудад Эбинбург хот уг санаачилгад нэгдсэн Их Британийн анхны хот болж байна.

Автозамуудыг хаасны дараа бүх нийтийн иог, шатрын тэмцээн, хөгжмийн өдөрлөг зэрэг олон нийтийн эрүүл мэндэд тустай, хотын оршин суугчид амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлжээ. Хотын зөвлөлийн гишүүн Лэсли Макиннес “бид олон улсын арга хэмжээнд зоригтойгоор нэгдсэнээр агаарын чанарыг сайжруулж илүү тав тухтай, аюулгүй орчинг бүрдүүлж байна. Цаг уурын өөрчлөлт оршин буй нийгэмд учирж буй бодит аюул юм” хэмээн ярьжээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.