СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-09-25

1 дүгээр сургуульд хүүхэд оруулахад яамны албан тушаалтнууд нөлөөлдөг

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд ээж аавууд ЕБС-ийн аль сайн сургалттай гэгддэг сургуульд хүүхдээ бүртгүүлэхийн хүслэн болдог. Энэ нь улмаар авлигыг дэмжих гаж тогтолцоог бий болгоод удаж байна. Үүний суурь шалтгаан нь сургуулийн хүртээмжгүй байдалтай шууд холбоотой.

Тэгвэл  АТГ-т төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас хамаараад элсэлтийн бүртгэл хамран сургах тойргийн маргаан болоод бусад гомдол, мэдээлэл ихээр ирдэг байна. Үүнтэй холбоотойгоор шалгалт хийхэд тухайн сургуулийн хамран сурах тойрогт харьяалагдах өрхийн бүртгэл дээр хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрсэн нь илэрчээ.

Мөн зарим сургуулиудад дээд шатны байгууллагын цохолттой хүүхэд элсүүлэх үзэгдэл байгаа талаар АТГ-ын өнөөдрийн мэдээлэлд дурдагдсан юм.

Тухайлбал, улсын тэргүүний Нэгдүгээр сургууль энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй 6 бүлэг хичээллэхээс БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан ажээ.Мөн Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байсан. Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана гэдгээ АТГ-аас мэдэгдлээ. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.