СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрэл ойлгох туузан наалт мотоциклтой холбоотой ослыг бууруулна гэж үзэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Дулааны улирал эхэлж байгаатай зэрэгцэн хөдөө, орон нутагт мотоциклийн хөдөлгөөн ихээр нэмэгдэж энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байна. .

Улсын хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнтэй холбоотой бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг, нас баралт, гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мотоцикл-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д зааснаар механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд мотоциклийг “А” ангиллын тээврийн хэрэгсэл гэж тодорхойлдог. Мөн дүрмийн 3.1.А-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх, ашиглаж буй тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцох эрх зүйн зохицуулалттай байдаг.

Гэвч мотоциклтой жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.

Тээврийн цагдаагийн албанаас энэ төрлийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал:

Бүртгэлгүй мотоциклийн судалгааг гаргаж, улсын бүртгэлд хамруулах, мотоцикл хэрэглэгчдийг “А” ангиллын курс, сургалтад хамруулж үнэмлэхжүүлэх чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа ба мотоциклийн овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалтыг урд, хойд, хажуу талуудад нэмж байршуулан ажиллаж байна.

Түүнчлэн мотоциклийн жолооч иргэдийг гэрэл ойлгогчтой хантааз, хамгаалах малгай өмсөж хэрэглүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.