"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор энэ долоо хоногийг татвар төлөгчийн өдөр болгон тэмдэглэж байна. Үүнтэй холбоотойгоор Татварын багц хуулийг сурталчлах, Татварын удирдлагын нэгдсэн систeмийн шинэчлэл, E-баримтын систeмийг танилцууллаа. Мөн шилдэг татвар төлөгч 10 АНН-ийг шалгаруулснаа танилцууллаа.
Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд:
Татварын хувь хэмжээг бууруулж, тайлагналын хэмжээг багасгажээ. Тухайлбал,
191 мянга орчим ААН-ийн Татварын баазад бүртгэлтэй байдгаас 125 мянга нь жижиг ААН-үүд. Тэд жилд 10 хувийн татвар төлдөг байсан бол нэг хувь болж буурснаас гадна, жилд дөрвөн удаа татвараа тайлагнадаг байсан бол хоёр хувь болгож бууруулжээ.
Мөн татварын өр төлөх хугацаа хоёр сар хүртэл хугацаа байсныг 24 сар буюу хоёр жил болгож сунгажээ.
Нийт иргэдэд татвар төлөгчийн дугаар олгодог болжээ. Ингэснээр иргэд өөрсдийн төлсөн татвараа цахимаар хянах боломж бүрджээ.
Мөн татварын тайлагналтай холбоотой 40 журам байсныг багасгаж 14 болгосон бол татвар төлөх 14 журам байсныг 8 болгож цөөлжээ. Ингэснээр татвар төлөгчийн ажлыг хөнгөвчилж, төрийн үйлчилгээгч түргэн, шуурхай, хүртээмжтэй болсон гэж үзэж байна.
Татварын удирдлагын нэгдсэн систeмийн шинэчлэлийн хүрээнд:
Энэхүү удирдлагын систeмд Ebarimt, E-tax, Itax программуудыг нэгтгэсэн байна. Ингэснээр иргэн, татвар төлөгч нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран татварын үйлчилгээ авах боломжтой болжээ.
Харин ebarimt систeмийн шинэчлэлийн хүрээнд:
Төлбөрийн баримт баталгаажихгүй, бүртгэгдэхгүй, буцаан олголтоо авч чадахгүй байна гэсэн гомдолд тулгуурлан шинэчлэлээ хийжээ. Тухайлбал, хэрэглэхэд хялбар байдал, хянах самбар, удирдлага, дизайн шийдэл, санал гомдол гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулжээ. Энэ сараас эхлээд гар утасны QR кодоо уншуулаад баримтыг хэвлэгдэхээс нь өмнө уншуулах боломжтой болгожээ. Шинэчлэлийг энэ оны 5-р сар, 9-р сар, 12-р сард гурван үe шаттайгаар хийхээр төлөвлөжээ.