СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-05-06

Хэнтий аймгийн Мөрөн сумын тариаланчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ өдрүүдэд хөдөө орон нутгуудад ажиллаж, хаврын тариалалт, мал төллөлтийн явцтай танилцаж байгаа. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд Ч.Улаан сайд Хэнтий аймагт ажилласан байна

Хэнтий аймагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ажиллаж байна. 

Ерөнхий сайдын ахалсан багийнхан Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сум, Өлзийт тосгонд өчигдөр /2019.05.05/ ажиллаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр түүний хэрэгжилт явцын талаар иргэд хөдөлмөрчдөд мэдээлэл өгч, тэдний саналыг сонсов.


Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумын иргэд цэцэрлэгийн засвар, тэтгэврийн нас болон цалингийн зээлийн хүүг бууруулах, түүхэн аялал жуучлалын бүс нутаг байгуулах, сумын эмнэлгийн дуудлагын машиныг шинэчлэх, нутгийн удирдлагын байрыг шинэчлэх, малын хулгайтай тэмцэх, суманд бойны газар байгуулах, орон нутгийн удирдлагыг шууд томилж, үүнээс хэмнэсэн зардлаар эмнэлгийн орыг нэмэхэд зарцуулах, хөнгөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр хамгаалах, үлийн цагаан огтонотой тэмцэх, архи согтууруулах ундааны тухай хуулийг чангаруулах ,  сум сууринг камержуулах асуудлыг хөндөж байсан юм.

Жаргалтхаан сумын сургуулийг шинээр барьж өгнө

Жаргалтхаан сумын сургууль 47 жилийн өмнө баригдаж, хэдийнэ хуучирч, муудсан гэнэ. Тус ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг Ерөнхий сайд танилцууллаа. Мөн 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгалаа.

Мөн тус сумын хувьд эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3,2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Мөн Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өглөө.

Мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын төмс хүнсний ногоо тариалагчидтай тариалангийн талбайд уулзаж, санал солилцож, ХХААХҮ-ийн яамнаас төмс хүнсний ногоо тарихад хэрэгцээтэй техник тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмж, худаг гаргах асуудлыг шийдвэрлэхээр болов.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.