СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ыг гол дайснаа гэж үзэх америкчуудын тоо өсчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

. Тэрбээр “ОХУ бол АНУ-д тулгарч буй хамгийн ноцтой заналхийлэл” гэжээ. Түүнчлэн Хойд Солонгос, Иран, Хятад зэрэг орныг АНУ-д заналхийлж буй орнуудаар нэрлэсэн бөгөөд дээр дурдсан орнуудаас

“ОХУ-ыг цэргийн салбарт хамгийн их нөөцтэй ч Хойд Солонгос бол яаралтай арга хэмжээ авах шаардлагатай заналхийлэл. Вашингтон Пхеньяны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх бүрэн боломжтой. Цэргийн хүч хэрэглэхийг сэтгэшгүй зүйл мэтээр ярьдаг хүмүүс цөөнгүй бий. Сэтгэшгүй зүйл гэвэл Хойд Солонгост АНУ-д цөмийн цохилт өгөх боломжийг олгох явдал. Энэ чинь нь л харин миний хувьд сэтгэшгүй” гэжээ.

ОХУ-ыг АНУ-ын гол дайсан гэж үзэх америкчуудын тоо энэ онд хоёр дахин нэмэгдсэнийг “Gallup” компанийн олон нийтийн санал асуулга харууллаа. Санал асуулгаас харвал Оросыг гол дайснаа гэж үзэх америкчууд 18 хувь болжээ. Хоёр жилийн өмнө энэ үзүүлэлт нь дөнгөж хоёр хувь, өнгөрсөн онд есөн хувьтай байсан. Москва, Вашингтон хоёрын зөрчил хурцадсан нь ОХУ-ыг АНУ-ын гол дайснуудын чансааны эхэнд авчирсан байна. Харин хоёрдугаарт нь Хойд Солонгос эрэмбэлэгдэв. Өмнөх гурван жилд чансааг тэргүүлж байсан Хятад, Иран хоёр энэ удаа ухарчээ. Санал асуулгад оролцогчдын 49 хувь нь Оросын цэргийн хүч нэмэгдэж буйг АНУ-ын гол аюул гэв.

Түүнчлэн 41 хувь нь ноцтой эрсдэлд хүргэхээр биш ч аюултай гэж харж байгаа аж. АНУ-ын эсрэг бусад аюул заналд террористууд багтжээ. Нийт санал асуулгад оролцогчдын 84 хувь нь “Исламын улс” бүлгийг, 77 хувь нь Иран цөмийн зэвсэгтэй болж магадгүйг, 64 хувь нь Хойд Солонгосын цэргийн хүчийг ноцтой аюул хэмээв.

Тэгвэл Олон нийтийн санаа бодолд хэвлэл мэдээллийн хэрэгсэл голлох нөлөө үзүүлдэг. Оросын хэвлэлүүд Америк, Украин зэрэг орнуудыг алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн нэгэн адил аюултай гэж харуулдаг нь олон нийтийн санаа б од ол д и й н х ү ү нөлөөлж байгаа гэж судлаачид тайлбарлаж байна .

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн “Showtime” сувгаар нэвтрүүлж буй нэрт найруулагч Оливер Стоуны бүтээж байгаа кинонд ярилцлага өгөхдөө “Би барууны түншүүдийнхээ логикийг тийм ч сайн ойлгодоггүй. Гэхдээ тэдэнд барууны ертөнц болон цэргийн эвслийг тогтоон барьж байхын тулд гаднын дайсан зайлшгүй хэрэгтэй байдаг юм шиг” хэмээсэн байдаг. Путин “АНУ-д НАТО болон Европын талаар өөрийн баримталж буй бодлогоо явуулахын тулд ОХУ-ыг дайснаа гэж үзэх хангалттай шалтгаан байгаа гэж та боддог уу” гэсэн асуултад “Тиймээ, энэ бол үнэн” гэж хэлсэн байна.

Их Британийн “ВВС” телевизийн Москва дахь сурвалжлагч, орос судлаач Стив Розенберг “Кремль Сирид цэргийн ажиллагаа явуулж, Донбасс дахь босогчдыг өмгөөлж, Балтийн болон Хар тэнгис дэх “НАТО”-ын хөлөг онгоцнууд руу сөнөөгч онгоцнуудаа нисгэж, сүрийг үзүүлж буй нь ашиг сонирхлоо хамгаалах, биеэ хамгаалах жам ёсны үйлдэл. НАТО 2000-аад оноос хойш Төв, Зүүн Европ, Балканы хойгийн орнуудыг эгнээндээ нэгтгээд Оросын хил рүү хурдацтайгаар урагшилж байна. Үнэндээ Зөвлөлт Холбоот Улстай харьцуулбал өнөөгийн ОХУ геополитикийн хувьд тун таагүй буюу маш аюултай нөхцөл байдалтай тулгарчихаад байна. ОХУ-аас өөр улс АНУ болон “НАТО”-ын энэ түрэмгий түрэлтийг сөрөн зогсох ямар ч боломжгүй. Хятадын удирдагч нар Өмнөд Хятадын тэнгист нутаг дэвсгэрийн маргаан дэгдээх боловч үнэндээ Ши Жиньпин эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зөөлөн бодлогыг сонгосон. Торгоны зам, эдийн засгийн нэг бүслүүр гэгч төсөл нь цэрэг зэвсэгтэй ямар ч холбоогүй.

Тэгвэл оросууд бараг гурван ч фронтод тэр их хүчийг тулан зогсож байна. Оросууд том гүрэн гэдгээ харуулж, тэр хэрээрээ Вашингтоноор хүндлүүлэхийг шаардаж байна. Цагаан Ордон Сирийн асуудлаар Кремльтэй ярилцахгүй гэсний дараа Путин 2000 онд байгуулсан гэрээний дагуу цацраг идэвхт плутони буюу цөмийн зэвсгийн түүхий эдийг хорогдуулахгүй байж болно шүү гэж сүрдүүлсэн. Үүний эхэнд Вашингтонд хандан Төв, Зүүн Европ, Балтийн тэнгисийн улсууд дахь танк, их буу, сөнөөгч онгоцнуудаа эргүүлэн тат гэж шаардсан. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.