Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №137 Elton John, ‘Your Song’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №137 Elton John, ‘Your Song’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Elton John, ‘Your Song’

Домогт Элтон Жоны хэд хэдэн дуу "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтаж байгаа ба өнөөдөр та бүхэндээ түүний ‘Your Song’ дууг танилцуулж байна. Энэ дуу 1970 онд Элтон Жон нэрээрээ гаргасан түүний хоёр дахь студийн цомогт багтсан байдаг. Зохиогдсоноосоо хойш маш олон уран бүтээлчдийн ковер хувилбараар дахин дахин хит болсоор ‘Your Song’ дуу нь 1998 онд Греммигийн хүндэтгэлийн танхимд залагдсан байдаг. Битлз хамтлагийн Жон Леннон уг дууны талаар "Элтон Жоны Your Song дууг би анх сонсоод энэ дуу бол Элтон Жоны хамгийн анхны бөгөөд хамгийн том хит дуу нь байна гэж бодсон" хэмээн дурсан ярьсан нь бий. 

Элтон Жон 2002 онд уг дууг дахин бичүүлсэн ба ийнхүү шинэчилэн дуулж бичүүлэхдээ Италийн поп тенор Алессандро Сафинатай хамтран дуулсан байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл