Америкийн алдарт “Michael Kors” брэнд тансаг хэрэглээний зах зээлд өрсөлдөхөөр зэхэж байгаагаа нуугаагүй. Өнгөрсөн жил “Jimmy Choo” гутлын брэндийг худалдаж авахаар болсон. Харин энэ удаад Италийн алдарт брэнд “Versace”-ийг 2,4 тэрбум доллараар худалдаж авах гэрээ хэлэлцээрийг явуулж байна. Хэлэлцээр эд дундаа үргэлжилж байгаа тухай эх сурвалжууд дамжууллаа. Албан ёсны мэдээ цацагдаагүй ч тун удахгүй олон нийтэд танилцуулна гэж мэдээллийн агентлагууд дурдаж байна.
“Michael Kors”, “Jimmy Choo” брэндүүд загварлаг чанартай ч эдийн засгийн хувьд хэмнэлттэй, ердөө хэдэн зуун доллараар л таалагдсан гутал, цүнх, чимэглэлээ худалдаад авчихдаг. Харин “Versace” бол өөр. Та “Versace”-ийн ганц цүнх худалдаж авахын тулд хэдэн мянган доллар зориулах хэрэгтэй. Тиймээс “МK” брэнд тансаг зэрэглэлийн загварын зах зээлд өрсөлдөхөөр зэхэж буй нь илэрхий.
“Coach” бол мөн л хэт үнэтэй биш, борлуулалт сайтай брэнд. Өнгөрсөн жилүүдэд хүрээгээ тэлж “Stuart Weitzman”, “Kate Spade” брэндүүдийг худалдаж авсан. Гэхдээ эдгээр брэндүүд тансаг зэрэглэлийн бус өдөр тутмын хэрэглээнд зориулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. “Michael Kors”, “Coach” брэндүүд ижилхэн асуудалтай тулгараад байгаа. Хэдийгээр хямдрал зарлаж, дэлхий даяар хэрэглэгчтэй болсон нь борлуулалт нь буурсан. Хямд бараа олныг худалдаж байснаас үнэтэй барааг хямдралгүй цөөн тоогоор борлуулах нь ашигтай болжээ.
Эх сурвалж: www.qz.com