СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өндөр босго оноотой хэцүү шалгалтууд хүүхдүүдэд хэрэгтэй юу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн боловсрол эзэмшиж, босго өндөртэй сургуульд сургах нь ирээдүйд хэрэгтэй, илүү үр дүнтэй гэж боддог. Гэтэл бодит байдал дээр хэр үр дүнтэй бол? Орчин үеийн олон улсын боловсролын чиг хандлага хүнд шалгалтуудыг хэрхэн үнэлж байна вэ?

Их Британи улсад ерөнхий боловсролын сургуулиуд босго оноо өндөр хүнд шалгалтууд авдаг. Харин саяхан хийсэн шинэ судалгаагаар багш сурган хүмүүжүүлэгчид энэ тогтолцоог хэт хуучны, үр дүнгүй арга гэж үзэх болсон байна.

YouGov, TeacherTapp байгууллагуудын хийсэн шинэ судалгаагаар багш нарын 84 хувь нь сургууль хүүхдүүдийг зөвхөн шалгалтаа сайн өгөхөд л бэлддэг гэж боддог хэмээн хариулжээ. Мөн

Судалгааны дүнгээс харахад боловсролын тогтолцоог шинэчлэн өөрчлөх цаг нь болсон гэдгийг харуулж байна. Гэхдээ үүнийг хийхэд тийм ч хялбар биш гэдгийг гадны судлаачид бичжээ. Шалгалтаа A үнэлгээтэй өгөхөөс илүү өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлэх нь чухал гэж Их Британийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Цаашлаад шинэ санаа боловсруулах, аливаа асуудлыг шийдвэрлэх, өөрчлөлт хийх зэрэг амьдралд хэрэг болохуйц төлөвшил суух нь боловсролын тогтолцооны чухал хэсэг юм.

 

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.