СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайланд: Тэнгэрийн хаан болгодог шидэт ус

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тайландын хаан Маха Важиралонгкорн энэ жил 66 насыг зооглож буй бөгөөд 2016 онд хаан эцэг Бумибол Адульядэйг таалал төгссөний дараа угсаа залгамжилсан билээ. Гэвч Тайландад эзэн хаан Буддын болон Брахмин шашны ёсоор бурханчлан өргөмжлөгдсөний Деваража буюу тэнгэрийн таалалд нийцсэн хаан болдог уламжлалтай.

Маха Важиралонгкорныг өргөмжлөх ёслол ирэх амралтын өдрүүдэд нийслэл Бангкок хотод болох гэж байна.

 Ёслолын хамгийн чухал хэсэг нь хаан болгодог ариун ус гэж судлаачид үздэг байна.

Түүхэндээ Тай үндэстнүүд гол мөрний сав газраар нутаглаж тариа будаа тарин загасчилж ирсэн. Тиймээс хаанд өргөмжлөх ёслолоос гадна бусад арга хэмжээний үеэр ч усыг тахин шүтэж, адислах явдал цөөнгүй. Маха Важиралонгкорныг тэнгэрт тэтгэсэн хаан болгон шашны ёс заншлаар өргөмжлөхөөс өмнө хэдэн долоо хоногийн турш

 

 

Энэ усаа Буддын сүмд аваачин адислаж Бангкокын хамгийн эртний сүм Ват Сутатад хүргэдэг ажээ. Ариун усаар хоёр зан үйл гүйцэтгэдэг. Хааныг ариусган түүний бие дээр асгадаг ба биед нь түрхэж мялаан хааны өмсгөлийг бүрэн сольдог байна. Усыг ийн тусгай зан үйл болгон ашиглах нь Брахмины уламжлал юм.

Тайландын эзэн хааны эрх мэдлийг 7,3 кг жинтэй ялалтын алтан титэм, шаахай, хааны сэвүүр шүүр, ялалтын илд, очир таягаар бататгадаг.

Хаан Важиралонгкорн шашны ёслолоос хэдхэн хоногийн өмнө бие хамгаалагчаа хатнаа болгон өргөмжилж хуримаа хийсэн нь олон улсын хэвлэл мэдээллийнхний анхааралд өртөөд байсан юм. Тэрээр дөрөв дэхээ гэрлэжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.