СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амралтын өдрүүдэд Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Маргааш өдөртөө говь, талын нутгаар халуун хуурай салхи шуургатай байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 4-6 градус, өдөртөө сэрүүсч 11-13 градус дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 Энэ сарын 4-5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.