СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Донорын бөөрийг дроноор зөөж амьдрал бэлэглэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын эмнэлэгт анх удаа донорын бөөрийг нисдэг биетээр зөөж хагалгаанд ашигласан байна. Эрүүл мэндийн салбарт хэдий нь дроныг ашиглаж эхэлсэн  ч донорын эрхтнийг анх удаа зөөжээ.

Инженерүүдийн тусгайлан угсарсан дрон эрхтнийг хянах боломжтой. Илүү хол зайд эрхтнийг аюулгүй тээвэрлэх хүчин чадалтай гэж үзсэн байна. 44 настай өвчтөн донор олох хүртлээ найман жил эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг хүлээжээ.

Америкт жил бүр 114,000 өвчтөн донор эрхтэн хүлээх жагсаалтад багтсан байдгаас донор олдох үед эдгээрийн дөрвөн хувь нь хоёр болон түүнээс олон цагаар тээвэрлэгдэх шаардлагатай болдог гэжээ.

Мэс заслын эмч нар, инежерүүд, Холбооны нисэх хүчин, өвчтнүүдийн хамтын ажиллагаагаар донорын эрхтэнг цаг алдалгүй бүр бүтэн аюулгүй хүргэх боломжтой гэдгийг энэ удаагийн үйл явдал батлан харууллаа хэмээн эмнэлгийн ажилтнууд сайшааж байна.

Донор тээвэрлэх Цаашид нисдэг биетээр илүү хол зайд эрхтэн тээвэрлэх болон бусад зардлыг хэмнэхээр ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.