СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хэнтийн нөхөн сонгуульд оролцох 11 нам батламжаа гардан авлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Сурталчилгаа
  • 2019-05-03 11:56

    Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор 11 нам батламжаа гардан авлаа

    УИХ-ын Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн 13 намаас өнөөдөр 11 нь батламжаа гардан авлаа. Бүртгүүлсэн 13 намаас Иргэний Зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын хүний төлөө намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгээгүй ажээ. 

    2019-05-03 11:50

    ХҮН-ын дарга Б.Найдалаа: Их хурлын гишүүн ямар байхыг харуулна

    Хэнтийн нөхөн сонгуульд батламжаа гардан авсан ХҮН-ын дарга Б.Найдалаатай ярилцлаа. 

    -Хэнтийн нөхөн сонгууль бол зөвхөн нэг тойргийн асуудал биш, энэ бол Монгол улсын Их хурлын гишүүний асуудал юм. Манай нам энэ сонгуульд амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна. Улсын их хурлын гишүүн ямар байхыг ард түмэнд харуулна.  

    2019-05-03 11:40

    МНН-ын дарга О.Бум-ялагч: 33 их наяд төгрөгийг гаргаж иртэл нь Ордонд хорьё

    Хэнтийн нөхөн сонгуульд оролцох батламжаа гардаж авахаар ирсэн МНН-ын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа. 

    -Хулгайч нар шоронд байх ёстой. Улсын гурван жилийн төсөв, 33 их наяд төгрөгийг гаргаж иртэл нь Ордонд хорьж гаргах хэрэгтэй. Манай нам баасан гариг бүрт Төрийн ордны гадаа жагсаал хийж байгаа. Ордон бол шорон байх ёстой. Телевизээр гарч болно, тэмцэл хийх гэдэг бол тусдаа асуудал. Ном бүтээлээ эрдэмтэд нь бичиг, улс төрчид нь шударга бус зүйлийн төлөө тэмцэх учиртай. 

    2019-05-03 11:32

    Ардчилсан нам Хэнтийн нөхөн сонгуульд оролцох батламжаа СЕХ-оос гардаж авлаа

    Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа Ардчилсан нам гардан авлаа. Үүнтэй холбогдуулж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: 

    -Хэнтий аймгийн сонгогчид жил тойрон төрд төлөөлөлгүй байлаа. АН тус сонгуульд өндөр ач холбогдол өгөн оролцоно. Манай нэр дэвшигч иргэдийн итгэлийг хүлээж сонгогдоно гэдэгт итгэлтэй байна. Нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа 24-28-нд байгаа. Хуулийн хугацаандаа хуулийн дагуу нэр дэвшигчээ тодруулна гэлээ. 

  • 2019-05-03 11:32

    2019-05-03 11:56

    Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор 11 нам батламжаа гардан авлаа

    УИХ-ын Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн 13 намаас өнөөдөр 11 нь батламжаа гардан авлаа. Бүртгүүлсэн 13 намаас Иргэний Зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын хүний төлөө намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгээгүй ажээ. 

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.