Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 100 гаруй улсад ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ ойн баярыг тохиолдуулан МСНЭ-ээс өчигдөр "Редакторуудын улсын зөвлөгөөн-2019" арга хэмжээг зохион байгуулсан бол өнөөдөр Соёлын төв өргөөнд "Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумыг зохион байгууллаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, орчуулагч Ж.Дашдондов энэ өдрийн тухай "Өмнөд Африкийн Намиби улсын нийслэлд бүс нутгийн сэтгүүлчид чуулаад "Бие даасан хараат бус хийгээд олон ургалч үзлийг дээдлэгч чөлөөт хэвлэл мэдээллийг хэрхэн дэлгэрүүлж хөгжүүлэх талаар"-х тунхаглал батлан гаргасныг НҮБ дэмжиж, тунхаглал гаргасан өдөр буюу 5 дугаар сарын 3-ний өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан түүхтэй" хэмээн тайлбарласан байдаг.
Ингээд нийт хэвлэл мэдээллийн салбарынхандаа, үзэг нэгт нөхдөдөө Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргээд, үзэг нь хурц, үг нь үнэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, ажилд нь амжил хүсье.