СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Facebook аюултай хэрэглэгчдэд хориг тавилаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Facebook компани онц аюултай гэж үзсэн хувь хүмүүст хориг тавьж цахим сүлжээнд нэвтрүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Цахим сүлжээний зүгээс хэт барууны үзэл баримталдаг InfoWars сайтыг хөтлөн явуулдаг Алекс Жонс, Их Британийн редактор Паул Жосеф Ватсон болон ex-Breitbart News –ын эрхлэгч Мило Ианнопоулос, Луйс Фаррахан зэрэг хэд хэдэн хүнийг аюултай этгээдээр нэрлэжээ.

Уг хориг нь Facebook компанийн эзэмшдэг Инстаграмм цахим сүлжээнд мөн үйлчилнэ. Компаний зүгээс Britain First зэрэг исламын шашинтнуудыг эсэргүүцэгч хэт нэг чигийг баримтлан туйлширсан группуудыг хэдий нь хааж эхэлсэн.

Энэ талаар тайлбарлахдаа Facebook “бид хүчирхийлэл, эмх замбараагүй байдал, үзэн ядалт, бусдын үзэл сурталд халдсан болон түүнийг дэмжсэн байгууллага, хувь хүмүүсийг хүлээн зөвшөөрч байгаагүй. Тэдгээрийн явуулж буй сурталчилж буй үйл ажиллагаа асар муу хор уршигтай тул өнөөдөр дээр дурдсан хэрэглэгчдийн хаягийг хаах шийдвэр гаргасан” гэлээ.

 

 

Хориг тавьсан хэрэглэгчдийн дунд цагаан арьстнуудыг дэмжигч Паул Нэлэн, исламын эсрэг тэмцэгч сошиал медиад нэр нөлөө бүхий Лаура Лүмер нар багтжээ. Дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй Facebook компани эдгээр хүмүүст эхний удаад сануулга өгч, өөрийг нь дагадаг хэрэглэгчдэд зөв хандлага төрүүлэх боломж олгосон гэсэн юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.