СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-05-03

Дуучин A.Cool хавдартай хүүхдүүдэд тусална

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Х.ОЮУНБОЛД

Тэрээр “Хандивын аяны үеэр цугларах хөрөнгийг ХСҮТ-ийн Туяа эмчилгээний хүүхдэд ээлтэй тасгийг тохижуулахад зориулна гэв. Эдгээр хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад нь туслах зорилгоор ХСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Бидэнд хандаж тусламж хүссэн хорт хавдартай 30 гаруй хүүхэд бий. Тэдний ихэнх нь Монголд эмчлэгдэх боломжгүй. Амь насанд нь аюултай хорт хавдартай учраас яаралтай гадаад явж эмчлүүлэх шаардлагатай байгаа.

Тиймээс эмчилгээний зардалгүй хүүхдүүдэд туслах зорилгоор энэ аяныг өрнүүлж байгаа” гэв. Энэ үеэр ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн зөвлөх эмч Г.Одонтуяа “Улсын хэмжээнд өнгөрсөн онд хорт хавдраар өвчилсөн 100 гаруй хүүхэд бий. Энэ аяны хүрээнд мэс засал, туяа эмчилгээ шаардлагатай хүүхдүүдээ бүртгэж аваад  хамтарч ажилладаг гадаадын эмнэлэгтэй  холбож өгдөг. Мөн эмчилгээний төлбөр дээр бодитой үнэлгээг нь гаргахад тусалдаг. Хандивын аянаар цугларах хөрөнгөөр энд эмчлэх боломжгүй хүүхдүүдийн эмчилгээний зардлыг шийдвэрлэх нь бидний нэн тэргүүний зорилго юм. Сайн үйлсийн аяныг санаачилсан дуучин Б.Анхбаяр “Бидний ирээдүй, хамгийн том баялаг болсон хүүхдүүдээ аврах хэрэгтэй. Монголчууд бүгд нэгдэж чадвал олон хүүхдэд туслах боломжтой. Аяны хүрээнд гурван тэрбум төгрөг цуглуулахыг зорьж байна” гэв. Тэрээр бүх хүнийг чин сэтгэлээсээ энэ аянд нэгдэхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Мөн  хандивтай холбоотой бүх мэдээллийг цахим ертөнцөөр мэдээлэх болон ирэх сарын 8-нд тайлангаа ард түмэндээ тавина гэв.  Аяны хүрээнд Хаан банкинд данс нээсэн байна.

2019.5.3  Баасан  №92  (6059)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.